Шадар сайд С.Амарсайхан Бээжин хотод айлчилж байна

Н.Мижидмаа
19 цагийн өмнө

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо ажлын айлчлал хийж байна. Айлчлалын үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян болон бусад албаныхны хамт тус улсын Онцгой байдлын удирдлагын сайд Ван Шяньши болон албаны бусад төлөөлөгчидтэй уулзаж, хил дамнасан ой, хээрийн гал түймрээс сэргийлэх, тэмцэх, алба хаагчдыг сурган мэргэшүүлэх, “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд Газар хөдлөлтийн хяналтын сүлжээний төсөл болон хот суурин газарт хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй гамшиг ослоос сэргийлэх чиглэлд хамтран ажиллах тухай хэлэлцлээ. 

Уулзалтаар Онцгой байдлын ерөнхий газар, БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яам, Газар хөдлөлтийн агентлаг болон Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж буй  “Монгол Улсын Хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн гурван талт хамтын ажиллагааг бэхжүүлэх хүрээнд Монгол Улсын Онцгой байдлын албаны гол зорилго болох олон улсын эрэн хайх, аврах дунд түвшний багтай болоход нэн шаардлагатай сургагч багш нарыг бэлтгэх, алба хаагчдыг Онцгой байдлын удирдлагын яамны Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах сургалтын төвд сургах, Хятадын олон улсын эрэн хайх, аврах багийн сургагч багш нарыг Монгол Улсад хүрэлцэн ирж манай онцгой байдлын аврагч, алба хаагчдыг сургах, чадавхжуулах, харилцан туршлага солилцох, техник, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэхээр тохиролцлоо. 

Мөн БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын сайд Ван Шяньши манай хоёр орны холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлж, Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын хүний нөөцийг Онцгой байдлын удирдлагын яамны тусламжтайгаар чадавхжуулах, урт, дунд болон богино хугацааны сургалт, дадлага сургуулиудад хамруулах, манай улсад бэлтгэхэд хүндрэлтэй нарийн мэргэжлийн буюу орон зайн мэдээллийн систем, мэдээллийн технологи, нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн удирдлага, харилцаа холбоо, зарлан мэдээлэл, эрэн хайх аврах чиглэлээр манай алба хаагчдыг сургаж, бэлтгэхэд анхаарч, дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм. 

Уулзалтын үеэр ОБУЯ-ны Гамшгийн удирдлагын төв болон Гамшгийг бууруулах тооцоолох танхимтай танилцлаа.


1
angry
0
care
1
haha
2
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 3 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 5 цагийн өмнө
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 21 цагийн өмнө
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 22 цагийн өмнө
Говь цөлийн найдвар 22 цагийн өмнө
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 23 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 23 цагийн өмнө
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 23 цагийн өмнө
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина Өчигдөр
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна Өчигдөр
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа Өчигдөр
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк Өчигдөр
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 2026/07/07
Хууль бусаар мод бэлтгэж, ойн санд 780 мянган төгрөгийн хохирол учруулсан этгээдийг торгожээ 2026/07/07