БНСУ-д согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, цусан дахь спиртийн хэмжээ 0.2%-иас дээш бол хорих ялтай

Н.Мижидмаа
2023/10/11

БНСУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яаманд ажилладаг дипломат ажилтан согтуугаар машин жолоодож яваад цагдаад баригджээ. Тус улсын цагдаагийн байгууллагаас мэдээлснээр тус ажилтан А өчигдөр буюу 10 дугаар сарын 10-ны өглөөний 9 цагийн орчимд Гимпо чиглэлд Олимпийн өргөн чөлөөнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад баригджээ. А нь тухайн үед хурдаа нэмж, огцом тооромслох үйлдэл гаргаж байсан тул ойр орчмын жолооч нар нь цагдаагийн байгууллагад мэдээлэл өгсөн байна. Цагдаагийн ажилтан машиныг зогсоож, согтолтын зэргийг тогтоох гэсэн боловч А нь халдашгүй байдал хэмээн татгалзжээ. Гэвч архины үнэр ханхалсан, согтуурлын зэрэг хэмжигчид хариу урвал илэрсэн гэж цагдаагийн байгууллагаас тайлбарлажээ. Үүний дараа БНСУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны ажилтнууд ирж А-г авч явсан байна. 

"Тэгвэл БНСУ-д согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол хуулийн ямар хариуцлага хүлээх вэ?"

БНСУ-д согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, хүний амь нас эрсэдсэн тохиолдолд бүх насаар нь эсвэл 3 жилээс дээш хугацаагаар хорино.

Харин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд хохирогч байхгүй ч Замын хөдөлгөөний тухай хуулийн дагуу "Зам тээврийн осол гарах магадлалтай" гэсэн үндэслэлээр цусан дахь согтуурлын зэргээс хамаарч оноо хасах, эрх хасах, эрүүгийн шийтгэл ногдуулдаг байна. Цусан дахь спиртийн хэмжээ 0.2%-иас дээш тохиолдолд 2-5 жил хорих ял эсвэл 10-20 сая вонтой тэнцэх хэмжээний мөнгөөр, 0.2%-иас доош тохиолдолд 1-2 жил хүртэл хугацаагаар хорих эсвэл 5-10 сая воноор торгох, 0.03- 0.08% бол нэг жилээс илүүгүй хугацаагаар хорих эсвэл 5 сая воноос илүүгүй торгууль ногдуулдаг байна. Харин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас хүний амь нас эрсэдсэн тохиолдолд бүх насаар нь эсвэл 3 жилээс дээш хугацаагаар хорих шийтгэл оногдуулдаг байна.


3
angry
0
care
0
haha
1
liked
1
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 1 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 4 цагийн өмнө
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 20 цагийн өмнө
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 21 цагийн өмнө
Говь цөлийн найдвар 21 цагийн өмнө
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 22 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 22 цагийн өмнө
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 22 цагийн өмнө
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 23 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 23 цагийн өмнө
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ 23 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна Өчигдөр
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа Өчигдөр
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк Өчигдөр
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 2026/07/07
Хууль бусаар мод бэлтгэж, ойн санд 780 мянган төгрөгийн хохирол учруулсан этгээдийг торгожээ 2026/07/07