Талийгаач Г.Ганжаргалын амиа алдсан хэргийн газарт анх үзлэг хийсэн шинжээчийг шалгахаар болжээ

Н.Мижидмаа
2023/10/19

Монгол Улсын зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, дэд профессор Г.Ганжаргал 2022 оны долоодугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт байрлах "Хасу Шивэрт" рашаан сувиллын гаднаас нас барсан байдалтай олдсон.

 Талийгаачид хоёр удаагийн задлан шинжилгээг ар гэрийнх нь хүсэлтээр хийсэн юм. Илэрхий, шарх сорвитой буюу гадны нөлөөтэй амь насаа алдсан байж болзошгүй байхад Шүүх эмнэлэг "өндрөөс унасан" гэх дүгнэлтийг гаргасан нь хэргийн хувь заяаг ээдрээтэй болгож, талийгаачийг амиа хорлолт хэмээн хэргийг хаах гэж байна хэмээн ар гэрийнхэн нь мэдээлсэн. Улмаар шинжлэх ухааны үндэслэлгүй Шүүх эмнэлгийн хоёр удаагийн дүгнэлтээ тайлбарлахыг ШШЕГ-аас шаардсан. 

Энэ хүрээнд Шүүх шинжилгээний ерөнхий газар /ШШЕГ/-аас дахин шинжээч томилж ажиллахаар болсон билээ. Түүнчлэн  өнөөдөр /2023.10.18/ Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан талийгаач Г.Ганжаргалын эхнэр А.Отгонцэцэгийг хүлээн авч уулзжээ. Энэ үеэр талийгаачийн нас барсан хэргийн газарт анх үзлэг хийсэн шинжээчийг дутуу шалгасан байж болзошгүй хэмээн үзэж Прокуророос шалгах үүргийг өгчээ.


1
angry
0
care
2
haha
39
liked
2
love
7
sad
8
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 15 минутын өмнө
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 16 цагийн өмнө
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 17 цагийн өмнө
Говь цөлийн найдвар 17 цагийн өмнө
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 18 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 18 цагийн өмнө
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 18 цагийн өмнө
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 19 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 19 цагийн өмнө
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ 19 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна 19 цагийн өмнө
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? 21 цагийн өмнө
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна 21 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа Өчигдөр
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк Өчигдөр
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ Өчигдөр
Хууль бусаар мод бэлтгэж, ойн санд 780 мянган төгрөгийн хохирол учруулсан этгээдийг торгожээ Өчигдөр
Маргаашаас эхлэн энэ сарын 19-нийг хүртэл цахилгаан хязгаарлахгүй Өчигдөр