ХОХИРСОН ИРГЭДЭД ТҮР СУУРЬШУУЛАХ СУУЦНЫ ГЭРЭЭГ ГАРДУУЛЛАА


Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газраас энэ сарын 23-ны өдөр "Их Өргөө" ХХК-ны хэрэгжүүлж байсан БЗД 4 дүгээр хороо орчмын төслөөс болж хохирсон 64 айлын асуудлыг шийдвэрлэж түр орон сууцны гэрээг гардуулах арга хэмжээг зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар, НГХДБГ-ын Мэдээлэл сурталчилгаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Даваадулам болон гэр хорооллын дахин төлөвлөлтөөс хохирсон иргэдийн төлөөлөл оролцсон юм.

Энэ үеэр Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар хэлсэн үгэндээ "Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар нь өнгөрсөн оны 10 дугаар сараас үйл ажиллагаагаа жигдрүүлж ажилласан. Биднийг ажил хүлээж авахад өмнөх удирдлагуудын хэрэгжүүлсэн Гэр хорооллыг барилгажуулах төслөөс болж хохирсон айл өрх, иргэдийн асуудал хүндээр тавигдаж байсан бөгөөд бид энэ асуудалд анхаарлаа хандуулснаар өнөөдөр ийнхүү иргэдийнхээ асуудлыг эхнээс нь шийдвэрлэж байна.

Төр, нийслэлийн зүгээс иргэдийнхээ санаа бодлыг сонсож, шуурхай шийдвэрлэж байгаа нь нэг бодлогоор, нэг сэтгэлээр, нэг шийдвэрээр ажиллаж байгаагийн илрэл юм. Цаашдаа та бүхэн минь түр суурьшуулах сууцнаас гарч өөрийн өмчлөх үл хөдлөх хөрөнгөтэй болж, өөрсдийн анх эхлүүлсэн төслийн үр шимийг үзнэ гэдэгт бид эргэлзэхгүй байна." хэмээлээ.

Өнгөрсөн хугацаанд Нийслэлийн Засаг дарга С.Батболд болон нийслэлийн Удирдлагуудын зүгээс хохирсон иргэдийн асуудалд онцгой анхаарч, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг байгуулсан бөгөөд тус ажлын хэсэг нь төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийн дарга удирдлагуудтай уулзаж, хохирсон иргэд, айл өрхийн асуудлыг шат дараатайгаар шуурхай шийдвэрлэж иржээ.

Эдгээр иргэдийн хувьд Нийслэлийн сүхбаатар дүүрэг 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцыг түр оршин суух зориулалтаар ашиглах юм байна гэж Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ 3 цагийн өмнө
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм 8 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна 11 цагийн өмнө
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ 13 цагийн өмнө
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана 13 цагийн өмнө
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ 13 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа 14 цагийн өмнө
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 16 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 17 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна Өчигдөр
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ Өчигдөр
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ Өчигдөр
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ Өчигдөр
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ 2026/06/19
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо 2026/06/19
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 2026/06/19
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 2026/06/19