Төгсөх курсийн оюутныг "хүчээр" цэрэгт татаж, цэргийн ангид очоод 20 ч хоноогүй нас баржээ

Л.Бямбажав
2023/11/13

Зэвсэгт хүчний 326 дугаар ангид өнгөрөгч сарын 20-ны өдөр цэрэгт татагдсан 21 настай оюутан нас барсан харамсалтай хэрэг өнөө өглөө гарчээ. Хүүгийн ар гэрийнхэнд энэ тухай мэдээллийг утсаар хэлж  "Хүү чинь унтаад сэрсэнгүй, ирж цогцсыг нь хар" хэмээн утсаар хэлжээ.

Эл золгүй явдлыг талийгаачийн ээж, аав үл зөвшөөрч манай сайтад хандсан юм. 


Тэдний өгсөн мэдээллээр, хүү нь  "Мандах" Их сургуулийн төгсөх курсийн оюутан байжээ. Оюутан цэрэгт хамрагдах курс биш учир сургуулийнхаа бичгийг цэрэг татлагын үеэр үзүүлэх гэтэл  ээж, аавыг хүлээж аваагүй байна. Хүүг тэр даруй цэргийн анги руу авч явахаар болж, үсийг нь хүчээр дарж хуссан байна. 

Хүүгийн аав хэлэхдээ " Хүүг маань цэрэгт хүчээр авч явсан. Цэргийн ангид шөнө очсон учраас хүлээж авахгүй гээд нэг зааланд буцааж авчирсан гэж хүү маань мессеж бичсэн. Гэмт хэрэгтэнг авч явж байгаа мэт хүүд маань хандсан. Эрүүл мэндийн үзлэгт хамруулаад, эрүүл саруул явсан хүүг маань өнөө өглөө залгаад нас барсан гэж хэллээ. Цэрэгт очоод 20 хон хонож байна, маш их гомдолтой байна. Хүүтэйгээ нэг удаа уулзах үеэрээ төгсөх курсийн оюутан гэсэн бичгийг нь өгөх гэтэл аваагүй мөн хүүтэй маань ч уулзуулаагүй. Өнөө өглөө мэдээ сонсонгуутаа цэргийн анги руу нь очсон. 


Хүүгийн маань нуруу нь тэр чигтээ улаан алаг болсон байсан, Анх үзэхээр ороход "Гадны нөлөө байх вий гэж та нар хардах вий, нас бараад удсан учраас бие нь хөхөрсөн байгаа шүү" гэж хэлсэн" гэлээ. 

Талийгаач цэргийн албан хаагчийн цогцсыг ар гэрийнхэнд нь хэлэлгүй, тэдний зөвшөөрлийг авалгүй, яаран задлан хийсэнд ар гэр нь гомдолтой байна

Өмнө нь тус ангид буюу Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн байлдагч салааны захирагчдаа зодуулсны улмаас нас барсан харамсалтай хэрэг 2021 онд гарч байв. Өөрөөр хэлбэл, 326 дугаар ангид сүүлийн гурван жилийн дотор хоёр ч цэрэг амь насаа алдсан хэрэг гарав. 

Сануулахад, "Оюутан цэрэг" хөтөлбөрийг найм дахь жилдээ хэрэгжүүлж буй. Энэ жил энэхүү хөтөлбөрт 1500 оюутныг хамруулсан. Ингэхдээ Их, дээд сургуулийн нэгдүгээр курсын оюутан байх ёстой байтал төгсөх курсын оюутныг цэрэгт татсан нь анхаарал татаж байна. 



224
angry
10
care
18
haha
12
liked
20
love
514
sad
32
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.88.194
2023/11/18
1
0
Бид Монголд уу, Украинд байгаа юм уу, юу болж байна. БХЯ, ЖШтабын удирдлагуудыг ажлаас нь халаачээ
Хариулах
Шинэ мэдээ
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна 8 цагийн өмнө
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ 18 цагийн өмнө
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна 18 цагийн өмнө
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ 18 цагийн өмнө
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана 21 цагийн өмнө
Цаг агаар: +25 градус дулаан байна 21 цагийн өмнө
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна Өчигдөр
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна Өчигдөр
Налайх дүүргийн замыг түр хаана Өчигдөр
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна Өчигдөр
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ Өчигдөр
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 2026/06/26
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 2026/06/26
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 2026/06/26
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 2026/06/26
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 2026/06/26
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 2026/06/26
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 2026/06/26
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/06/26
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25