​ЗАМ ТЭЭВРИЙН 171 ДУУДЛАГА БҮРТГЭГДЖЭЭ


2017 оны 06 дугаар сарын 27-ны Мягмар гарагт Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 226 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 171 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 4 хүн гэмтсэн. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 3, автомашинтай мөргөлдсөн 4 осол тус тус бүртгэгдсэнийг Замын цагдаагийн алба шалгаж байна.


Энэ өдөр Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 22 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллаа.

Орон нутагт:
1. Булган аймгийн Дашинчилэн сумын Номын булаг гэх газар асфальтан замд T.Pruis маркийн Б жолоочтой автомашин онхолдож, жолооч 27 настай Б-н амь нас хохирсон хэргийг Булган аймгийн Цагдаагийн газарт шаглаж байна.

Дэлхий дахинд, ойролцоогоор 1.25 сая хүн зам тээврийн ослын улмаас жил бүр нас бардаг ба энэ нь 15-29 насны залуучуудын нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна.
Зам тээврийн осол, гэмтэл нь нийгмийн эрүүл мэндийн томоохон бэрхшээлийн нэгээс гадна, улс орны ДНБ-ий 3%, дундаж болон бага орлогтой орны ДНБ-ий 5%-тай тэнцэхүйц эдийн засгийн хохирлыг учруулдаг.

Манай улсын хувьд хурд хэтрүүлэх нь зам тээврийн осол гарах тэргүүлэх 5 шалтгааны нэг болж байна. Зам тээврийн осол хэргийг гарсан хэлбэрээр нь авч үзвэл мөргөлдөх хэлбээр гарсан зам тээврийн осол 89%-ийг, онхолдох хэлбэрээр гарсан зам тээврийн осол 5%-ийг тус тус эзэлж байгаа нь хурдтай шууд холбоотой юм.

Тээврийн хэрэгслийн хурд өндөр байх тусам зогсох зай их байх шаардлагатай ба мөргөлдөөн, ослын эрсдэл мөн нэмэгдэнэ. Тухайлбал, хуурай зам дээр 80 км/цагийн хурдтай явж байх үед үйл явдалд хариу үйлдэл хийх зай 22 метр байдаг ба бүрэн гүйцэт зогсох хүртэл хугацаанд 57 метрийг туулдаг.

Хурд хэтрүүлэх нь хүлээн зөвшөөрөх боломжгүй үйлдэл юм. Хурд хэтрүүлсэн мөч бүхэн аюул, ослыг дагуулдаг. Та бүү яар хүрэх газартаа хүрч л таараа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ 3 цагийн өмнө
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм 8 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна 11 цагийн өмнө
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ 13 цагийн өмнө
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана 13 цагийн өмнө
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ 13 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа 14 цагийн өмнө
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 16 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 17 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна Өчигдөр
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ Өчигдөр
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ Өчигдөр
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ Өчигдөр
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ 2026/06/19
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо 2026/06/19
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 2026/06/19
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 2026/06/19