“НИЙГМИЙН ИННОВАЦИ БА НИЙГМИЙН АЖИЛ” сэдэвт шийдэлд чиглэсэн хэлэлцүүлгийг 2023 оны 05 дугаар сарын 19-нд ШУТИС-ийн VIII байрны хурлын танхимд зохион байгууллаа.

О.Шүрэнцэцэг
2023/05/19

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Шинжлэх ухаан техникийн их сургуулийн Нийгмийн ухааны тэнхимтэй хамтран Нийгмийн хамгааллын өдөрт зориулсан “НИЙГМИЙН ИННОВАЦИ БА НИЙГМИЙН АЖИЛ” сэдэвт шийдэлд чиглэсэн хэлэлцүүлгийг 2023 оны 05 дугаар сарын 19-нд ШУТИС-ийн VIII байрны хурлын танхимд зохион байгууллаа.

Уг хэлэлцүүлгийн зорилго нь Нийгмийн ажил үйлчилгээг гэр бүл, хүүхэд, залуучууд, нийт хүн амд үзүүлж буй нийгмийн ажилтнуудын ажлын байрны нөхцөл, тогтвортой байдал, нийгмийн асуудлын талаар, бодлогын түвшний үндэсний хэлэлцүүлэг зохион байгуулж, эерэг шийдэл гаргаж, хэрэгжүүлэхэд оршино.

Хэлэлцүүлгийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Шинжлэх Ухаан технологийн их сургуультай хамтран зохион байгуулж байна.

Хэлэлцүүлэгт: УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо, Хөдөлмөр Нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн 9 дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, ШУТИС-ын БХУС-ын Нийгмийн ажлын тэнхим, Монголын мэргэшсэн Нийгмийн ажилтны нийгэмлэгийн төлөөлөл, их дээд сургуулийн эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцлоо.

Хэлэлцүүлэгт тавигдсан илтгэлүүд:
Нийгмийн ажилтны нэр хүнд: Эрэл шийдэл
Нийгмийн ажилтны ажлын байрны тогтвортой байдал
Хорооны нийгмийн ажлын удирдлага зохион байгуулалт ба нөхцөл байдал гэсэн илтгэлүүд тавигдлаа.

Нийгмийн ажилтнуудын нийгмийн асуудлаар өнөөгийн бодит байдалд үндэслэн бодлогын түвшний хэлэлцүүлгийг зохион байгуулснаар Нийгмийн ажилтны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд нэмэлт санал оруулснаар нийгмийн ажилтны нийгмийн асуудлыг дэмжих, шийдвэрлэх боломж бүрдэнэ.
Нийгмийн ажил мэргэжлийн онцлогт суурилсан нийгмийн ажлын үнэлэмжийг нэмэгдүүлэх, нийгмийн ажилтны цалин урамшууллын зөв системийг боловсруулж баримталснаар нийгмийн ажилтны ажилдаа хандах хандлага, ажил мэргэжлээрээ бахархах, ажлын байрандаа тогтвортой амжилт гарган ажиллах нөхцөл бүрдэнэ.
Бодлогын хэлэлцүүлэгт шийдвэр гаргах түвшний төлөөлөл, эрдэмтэн судлаачдын төлөөллийг оролцуулан тодорхой бодит, хэрэгжихүйц шийдвэр зөвлөмж гаргаж, нийгмийн ажилтны нийгмийн асуудалд шинэчлэлт хийх үр дүнтэй.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 41 минутын өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 1 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 2 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 3 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21