ОНЦГОЙ БАЙДЛЫН ҮЕД МАЛ АМЬТАНД ЧИГЛЭСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААНД БАРИМТЛАХ ЗААВАР, СТАНДАРТЫГ НУТАГШУУЛАХ, ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

О.Шүрэнцэцэг
2023/02/27

Онцгой байдлын үед мал амьтанд чиглэсэн үйл ажиллагаанд баримтлах олон улсын заавар, стандарт (LEGS)-г Монгол Улсад нутагшуулах, институцлэх стратеги боловсруулах сургалт, семинар Улаанбаатар хотноо болж байна. Семинарт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага, Онцгой байдлын ерөнхий газар, Ховд аймаг болон Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллага, “Монголын Улаан загалмай нийгэмлэг”, “Пипл ин Нийд” олон улсын төрийн бус байгууллага, “Адра-Монгол” олон улсын байгууллага, “Хүүхдийг ивээх сан” болон LEGS-н сургагч багш нар оролцож байна. 

LEGS буюу онцгой байдлын үед мал амьтанд чиглэсэн үйл ажиллагаанд баримтлах заавар, стандартыг Монгол Улсад нутагшуулах, институцлэхтэй холбогдуулан өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлыг хамааралтай талуудын оролцоотойгоор хэлэлцэх; Монгол Улсад  LEGS-г нутагшуулах, институцлэх үйл ажиллагааг авч хэрэгжүүлэхийн тулд үндсэн үүрэг, үйл ажиллагаа, хөрөнгө босголт зэрэг тэргүүлэх чиглэлүүдийг багтаасан стратегийн төслийг боловсруулах зорилгоор энэхүү семинарыг зохион байгуулж байгаа юм. 

LEGS гэж юу вэ? Онцгой нөхцөл байдлын үед мал амьтанд чиглэсэн үйл ажиллагаанд баримтлах заавар, стандартууд буюу LEGS нь хүмүүнлэгийн хямралд өртсөн хүмүүст туслах зорилгоор мал сүрэгт чиглэгдсэн арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлэхэд баримтлах олон улсын заавар болон стандартын иж бүрдэл юм. Энэ нь амьжиргааг дэмжих гурван зорилтыг авч үздэг. Үүнд: 

  • Нэн яаралтай тусламж үзүүлэх
  • Амьжиргааны эх үүсвэр болсон мал сүргийг хамгаалах
  • Гамшигт өртсөн хүмүүст дэмжлэг үзүүлэн малжуулах

Энэхүү заавар, стандартуудын иж бүрдлийг 2009 оноос хойш дэлхий дахинд нутагшуулаад байна. 

Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарыг байгаль орчинд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, эрсдэл даах чадвартай, нийгмийн хөгжлийн чиг хандлага, хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн хариуцлагатай, бүтээмжтэй, тогтвортой хөгжүүлж эдийн засгийн тэргүүлэх салбар болгох төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд энэхүү арга хэмжээ чухал ач холбогдолтой юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 8 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 9 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 9 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 11 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21