ХООЛ ХҮНСНИЙ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛНЭ


Хүн амыг эрүүл хүнсээр хангах талаар Монгол Улсын төрөөс баримтлах бодлогын үзэл баримтлалын үндсэн зорилго нь чанар, эрүүл ахуйн баталгаатай, шимт чанар бүхий хүнсний зүйлээр хангах замаар хүн амын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, хүн амыг буруу хооллолтын улмаас өвчин, эмгэгт нэрвэгдэхээс урьдчилан сэргийлэхэд оршдог. Гэтэл хоол хүнсээр дамжих өвчин, хоолны хордлогын дэгдэлт гарахад олон хүчин зүйл нөлөөлсөөр байна. Тухайлбал Монгол улс дэлхийн 84 орноос хүнсний түхий эд, бүтээгдэхүүнийг импортлодог,хүнсний чиглэлээр бизнес эрхлэгчид аливаа эрсдэлээс сэргийлэх талаар үйлдвэрлэлийн болон эрүүл ахуйн зохистой дадал, эгзэгтэй цэгийн хяналтыг тэр бүр нэвтрүүлээгүй байдаг. Үйлдвэрлэлийн шинэ технологи хүнсний үйлдвэрүүдэд нэвтрээгүй, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч болох импортлогч, үйлдвэрлэгч, худалдаа, хоол үйлдвэрлэл эрхлэгчдийн аюулгүй хүнс үйлдвэрлэх, худалдаалах түүгээр үйлчилгээ үзүүлэх чиглэлээр тэдний мэдлэг дутмаг, хэрэглэгчдийн хоол хүнсээ зөв сонгож хэрэглэх, мэдлэг хандлага хангалтгүй байгаагаас шалтгаалан хяналт шалгалтын үр дүн тэр бүр хэрэгжихгүй байна.

Иймд хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт тавих үйл ажиллагааг үр дүнтэй болгох, аливаа эрсдэлийг гарахаас нь өмнө бизнес эрхлэгчдийг мэргэжил арга зүйгээр хангах, олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлд байцаагч бүрийн чадварыг нэг төвшинд хүргэх зорилгоор сургалт зохион байгуулж байна.

Сургалтад аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагч нар болон Хил хамгаалах ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Төрийн тусгай хамгаалалтын газар, Улаанбаатар төмөр замын газрын эрх авcан улсын байцаагч, эрүүл ахуйч эмч нийт 90 гаруй хүн хамрагдаж байгаа юм.

Монгол Улсад хоол хүнсээр дамжих өвчин, хоолны хордлогын дэгдэлт 2014 онд 11 бүртгэгдэж 548 хүн, 2015 онд 6 дэгдэлт гарч 311 хүн, 2016 онд 12 дэгдэлт гарч 430 хүн тус тус өвчилсөн байна.

Хүнс, хүүхдийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчдыг чадавхижуулах нь" сэдэвт сургалтыг МХЕГ-аас энэ сарын 28-30-ны хооронд зохион байгуулж байна. Сургалтыг нийгмийн амин чухал асуудал болоод байгаа хоолны хордлогот халдварын эрсдэлээс сэргийлэх зорилгоор МХЕГ-ын дарга, улсын ерөнхий байцаагч Н.Цагаанхүү санаачлан зохион байгуулж байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ 3 цагийн өмнө
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм 8 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна 11 цагийн өмнө
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ 13 цагийн өмнө
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана 13 цагийн өмнө
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ 13 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа 14 цагийн өмнө
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 16 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 17 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна Өчигдөр
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ Өчигдөр
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ Өчигдөр
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ Өчигдөр
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ 2026/06/19
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо 2026/06/19
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 2026/06/19
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 2026/06/19