НАМ ДАГАСАН ТУЙЛШРАЛ


Үндсэн хуулиа нэг удаа ч гэсэн бүтнээр нь уншиж үзсэн хүн байна уу? гэх асуултанд ихэнх нь толгой сэгсэрнэ. Тэгсэн хэрнээ ихэнх нь Үндсэн хууль муу хууль гэж чичлэх. Уншиж судлаагүй зүйлээ сайн мууг нь хараад л мэдчихдэг, шидтэй ч гэх юм уу, элдэвтэй хүмүүс юм бид. Сүүлийн үед сошиал ертөнцөд МАХН-ын ухуулагчийн "1990 оноос хойш Үндсэн хуулиа" хараагүй. АН, МАН хоёр бидэнд уншуулдаггүй гэх бичлэг олны анхааралд өртөөд байна. Магадгүй энэ нь Монголын ард түмний нам дагасан хагарал, бутралыг харуулсан тод жишээ ч байж болох юм.

Монгол Улсын үндсэн хуулинд " нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй..." гэж заасан байдаг. Ямар нам эвсэлд нэгдэх нь тухайн хүний эрхийн асуудал. Гэхдээ бас өөрийн эвлэлдэн нэгдсэн нам, эвслийг, өөрийн намын үзэл баримтлалыг танилцуулахдаа үнэнийг илтэд гуйвуулж, муйхарлаж болохгүй гэдгийг хэлэх хэрэгтэй болов уу..! Монгол Улсын Үндсэн хуулиа судлаад, амьдралдаа хэрэглээд явах бол хэн бүхний өмнө нээлттэй бөгөөд Үндсэн хуулиа дагаж мөрдөх нь хүн бүрийн үүрэг. Үүрэг гэдэг бол заавал биелүүлэх ёстой үйлдэл.

Тодруулбал, Үндсэн хуулийн 17-р зүйлд Монгол Улсын иргэн шударга, хүнлэг, ёсыг эрхэмлэн дараах үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ хэмээгээд "Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх..." хэмээн заасан байдаг. Ийм байхад Ардчилсан нам болон Монгол ардын нам 1990 оноос хойш Үндсэн хуулийг ард түмнээсээ нуучихсэн гэх утга бүхий зүйл яриад сууж байгаа нь муйхарлал гэж хэлэхэд хэлсдүүлсэн хэрэг болохгүй биз ээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ 5 цагийн өмнө
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм 10 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна 12 цагийн өмнө
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ 14 цагийн өмнө
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана 14 цагийн өмнө
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ 15 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа 15 цагийн өмнө
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 17 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 18 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна Өчигдөр
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ Өчигдөр
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ Өчигдөр
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ Өчигдөр
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ 2026/06/19
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо 2026/06/19
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 2026/06/19
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 2026/06/19