Ихэнх нутгаар хуурай гандуу байгаагийн улмаас говь тал нутгаар зээрийн сүрэг хорогдож эхэлжээ. Энэ нь говь тал нутгаар хуурайшилт ихтэй, хэт гандуу байгаатай холбоотой аж. Өөрөөр хэлбэл зээрийн сүрэг цангаж үхэж байгаа гэнэ. Тиймээс Дорнод аймгийн "Дорнын Их Гэгээ" компанийн хамт олон харангадан үхэж байгаа зээрнүүдийг цөөлөхын тулд хоорондоо 10 км зайтай 2 усан сан хийжээ. Тэд усан сангаа 3 хоногт 1 удаа усаар дүүргэж байхаар болсон байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна