“Ээж намайг дуулахаар заримдаа уйлаад байдаг. Ээжийг уйлж байгааг харахаар би дагаж уйлах гээд байдаг болохоор ээж надаас дандаа нуугдаж уйлдаг. Миний дууны ая гоё болохоор уйлдаг юм болов уу, үг нь гоё болохоор уйлдаг юм болов уу. Дэлгүүрт орохоор “Бат-Энэрэл дүү байна” гээд хүмүүс үнэгүй юм өгөх нь хэцүү байдаг. Зүв зүгээр байж байгаад хүнээс үнэгүй юм авах шудрага биш санагддаг. Би одоо сүүлчийн тоглолтоо хийгээд дахиж дуулахгүй, хэзээ дахиж дуулахаа мэдэхгүй байна”.
Дуучин Б.Бат-Энэрэл долдугаар ангийн сурагч. Сүүлчийн тоглолтоо хийх гэж байгаа хэмээн хэвлүүхэн ярих түүний ярилцлагыг хүлээн авч үзнэ үү.
Сэтгэгдэл (93)