АВЛИГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ОЛОН НИЙТИЙН ДЭД ЗӨВЛӨЛИЙГ ЧАДАВХЖУУЛАХ ОНЛАЙН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ


Авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдэд Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаа, авлига, ашиг сонирхлын зөрчил, тэдгээрээс урьдчилан сэргийлэх талаар суурь мэдлэг, ойлголт өгөх, ажиллах журмыг танилцуулах онлайн сургалт эхэллээ.

Монгол Улсын Их Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 51 дугаар тогтоолоор баталсан "Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр"-ийн 4.1.7.4-д орон нутгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон яам, агентлагийн дэргэд авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн хяналтын дэд зөвлөлийг байгуулан ажиллуулахаар заасан ба үүний дагуу Авлигатай тэмцэх газраас 2016 оны 11 сард 21 аймагт ажиллаж уг дэд зөвлөлийн гишүүдийг судлан, сонгон шалгаруулсан юм.

Олон нийтийн хяналтын дэд зөвлөлийн ажиллах журмыг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Авлигатай тэмцэх газрын дарга хамтран 2017 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн А/53, А/44 дүгээр тушаалаар баталсан. Уг дэд зөвлөл нь 21 аймагт 78, нийслэлд 30 , яам, агентлагын дэргэд 60 гишүүнтэйгээр буюу нийт 168 гишүүнтэйгээр улсын хэмжээнд дараахь 3 чиглэлээр нийт 16 үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллана.

Үүнд:

аливаа шийдвэр гаргах ажиллагааны ил тод байдлыг хангах, албан тушаалтны ёс зүйг дээшлүүлэх, хүнд суртал, чирэгдлийг арилгах, түүнд иргэд, олон нийтийн хяналтыг бий болгох;

төсөв, санхүү, худалдан авах ажиллагааны хууль тогтоомжийн хэрэгжилт, ил тод байдалд иргэд, олон нийтийн хяналтыг бий болгох;

Нийтийн албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэгт иргэд, олон нийтийн хяналт тавих, мэдээлэл авах эрхээ эдлэхэд дэмжлэг үзүүлэх;

Уг сургалтад өнөөдөр Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Хэнтий аймгийн олон нийтийн дэд зөвлөлийн гишүүд оролцоно.

Маргааш буюу 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Архангай, Хөвсгөл, Орхон, Говьсүмбэр, Дорноговь, Төв, Дорнод, Сүхбаатар, Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүд хамрагдах юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ 5 цагийн өмнө
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм 10 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна 12 цагийн өмнө
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ 14 цагийн өмнө
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана 14 цагийн өмнө
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ 15 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа 15 цагийн өмнө
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 17 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 18 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна Өчигдөр
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ Өчигдөр
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ Өчигдөр
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ Өчигдөр
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ 2026/06/19
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо 2026/06/19
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 2026/06/19
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 2026/06/19