Амьдардаг орцноосоо хөөгдөхөд хүрч, хоёр хүүхдийнхээ боловсролд санаа зовж явдаг С.Цэвэл бүсгүй манай редакцид хандсаныг энэ удаад онцолж байна. С.Цэвэл гурван хүүхдийнхээ хамт орцонд амьдардаг бөгөөд орцны үйлчлэгчээр ажилладаг.
"Ээжийг орцонд жижүүр хийдэг гэж нэг найздаа хэлтэл тэр найз ангийн хүүхдүүдэд тараачихсан. Тэрнээс хойш ангийн зарим хүүхдүүд намайг орцонд амьдардаг гээд шоолоод байдаг болчихсон. Нэг өдөр ангийн хэдэн хүүхэд нийлж намайг хананд шахаад, дэгээдэж унагаасан. Тэрнээс хойш би хичээлдээ яваагүй. Би Дүрслэх урлаг, Биеийн тамирын хичээлдээ дуртай. Гэхдээ хичээлдээ явмааргүй байна” гэж булцайсан хацартай, дөрөвдүгээр ангийн хүү ярив.
Ээж нь сонсгол муу, группт байдаг. Аав нь гурван хүүхдээ эхнэртээ үлдээж яваад, эргэж ирээгүй. Том охин нь 2-р курс, гэхдээ ээж нь энэ жил сургалтын төлбөрийг нь төлөх нь битгий хэл хоолны мөнгөө ч олоход хүнд болжээ. Эмэгтэйн сарын цалин 500 мянган төгрөг, гэхдээ зарим үед цалингаа авч чаддаггүй, цалингаа нэхэхээр СӨХ-ийн дарга нь хөөж, тэд амьдрах газаргүй болоод байгаа юм.
Бичлэгээр үзэх:
Сэтгэгдэл (73)