У.Хүрэлсүх: Эмэгтэй ахлагч нарыг бүх талаар дэмжинэ

Н.Мижидмаа
2024/03/06

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Эмэгтэй ахлагч нарыг бүх талаар дэмжинэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын эмэгтэй ахлагч нарын анхдугаар чуулга уулзалт” Төрийн ордонд болж байна.

Чуулганаар төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын хөгжилд эмэгтэй ахлагч нарын манлайлал, оролцоо, ахлагч нарт тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх арга замыг ярилцаж, цаашдын бодлого, зорилтоо тодорхойлох юм.

Мөн “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлагч нарын боловсрол, мэргэжил, нийгмийн байдал, ахлагчийн албаны шинэчлэл” төслийн үр дүн, “Ахлагчийн албыг хөгжүүлэх хөтөлбөр-2027” төслийг хэлэлцэнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх чуулганд оролцон, эх орон, төр, ард түмнийхээ аюулгүй байдлын төлөө эрчүүдтэй мөр зэрэгцэн хүчин зүтгэж буй эмэгтэй ахлагч нарт талархал илэрхийллээ.

Монгол Улс НҮБ-д цэрэг хандивлагч орнуудаас эмэгтэй энхийг сахиулагчдын тоогоор 17 дугаарт эрэмбэлэгддэг бөгөөд цэнхэр дуулгатан эмэгтэй алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлжилтийг олон улс өндөр үнэлж байдгийг онцлов.

Ахлагч нар бол төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын мэргэжлийн бүрэлдэхүүний үндсэн хүч бөгөөд тухайн байгууллагын бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх чадавх тэднээс шууд хамааралтай гэж Ерөнхийлөгч үздэг.

Иймээс ахлагчийг бүх талаар дэмжих, мэргэжлийн түвшинд бэлтгэх, чадавхжуулан хөгжүүлэх, гэр бүл, нийгмийн хамгааллын асуудлыг цогцоор нь шийдвэрлэх зорилгоор 2024 оныг “Ахлагчийн жил” болгосон юм.

Тэр бээр эмэгтэй ахлагч нарын ажил үйлс, бодлого, зорилтыг ямагт дэмжин ажиллах болно гэдгээ илэрхийллээ. Мөн эх орныхоо аюулгүй байдал, төр, нийгэм, иргэдийн амар тайван амьдралын төлөө хүчин зүтгэж байгаа ахлагч нарт болон тэдний найдвартай ар тал болсон гэр бүл, үр хүүхдэд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

“Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын эмэгтэй ахлагч нарын анхдугаар чуулга уулзалт”-д 500 гаруй алба хаагч оролцож байна.

Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын нийт бие бүрэлдэхүүний 10 гаруй хувийг эмэгтэй ахлагч нар эзэлдэг. Цэргийн тэтгэвэр тогтоолгож байгаа эмэгтэй ахлагчийн дундаж нас 42, ажилласан жил 20 байна.

Сүүлийн гурван жилд эмэгтэй ахлагч нараас 21 хүн гадаадын улс орнуудад мэргэжил дээшлүүлж, 130 гаруй нь гадаад хэлний дамжаанд суралцсан бөгөөд  93 ахлагч магистр, нэг ахлагч докторын зэрэгтэй гэсэн судалгаа гарчээ. Жилд дунджаар 100 орчим эмэгтэй ахлагч иргэний мэргэжил эзэмшдэг гэсэн судалгаа гарчээ.


1
angry
0
care
2
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:311:6709:5812:70b3:d846:5620
2024/03/07
0
0
Kek
Хариулах
103.212.162.84
2024/03/07
0
0
Бага дунд албан тушаалийн цэрэг цагдаагийн эмэгтэй чүүдийн ар гэрийн амьдрал хэцүү байдаг юм билээ. Орон сууцаар хангадаг ч юм уу бодитой л юм хиймээр санагдана.
Хариулах
71.36.120.102
2024/03/07
0
0
ene tiim tulgamdsan asuudaluu. bugdiig ni zudtai gazart ajilluul!
Хариулах
221.165.220.127
2024/03/07
0
0
Jujigchin gardaa Mart8 gd balaaral n ehelsnuu
Хариулах
2405:5700:303:97a1:5808:9a4b:cdd6:f29f
2024/03/06
0
0
Ингэж хошгируулаад хөөрхий
Хариулах
202.21.108.68
2024/03/06
0
0
BANK ROBER THIEF
Хариулах
Шинэ мэдээ
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 4 цагийн өмнө
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 21 цагийн өмнө
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 22 цагийн өмнө
Говь цөлийн найдвар 22 цагийн өмнө
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 22 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 23 цагийн өмнө
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 23 цагийн өмнө
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 23 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина Өчигдөр
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна Өчигдөр
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа Өчигдөр
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк Өчигдөр
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 2026/07/07
Хууль бусаар мод бэлтгэж, ойн санд 780 мянган төгрөгийн хохирол учруулсан этгээдийг торгожээ 2026/07/07