С.Амарсайхан: Амиа алдсан албан хаагчийн ар гэр, үр хүүхдийг Монголын төр хамгаална

О.Шүрэнцэцэг
2024/04/09

Өчигдөр Чингэлтэй дүүргийн 20 дугаар хороонд байрлах "Миний сүлжээ дэлгүүр"-ийн агуулах шатсаны улмаас ажил үүргээ гүйцэтгэж явсан алба хаагч амиа алдсан билээ. Бид уг асуудлаар өөрөөс тодруулга, мэдээлэл авах гэсэн боловч, гадаад ажлын томилолттой байгаа гэх мэдээллийг өгсөн. Тэгвэл Шадар сайд С.Амарсайхан өөрийн цахим хуудсаараа дамжуулан эмгэнэл илэрхийлжээ.

Эмгэнэл

2024.04.08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 20 дугаар хороонд байрлах "Миний сүлжээ дэлгүүр"-ийн агуулахын цахилгаан утаснаас гарсан галын улмаас Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн ахлах ахлагч Д.Жанчив албан үргээ гүйцэтгэж яваад алтан амиа алдсан явдалд Монголын төр, онцгой байдлын албаны нийт бие бүрэлдэхүүн, Монголын ард түмэн бүгд харуусан, гашуудаж байна.

Амь насаа алдсан албан хаагчийнхаа ар гэр, үр хүүхдүүдэд гүн эмгэнэл илэрхийлье.

Хаврын салхи ид эхэлж буй энэ үед хувийн болон төрийн бүх албан байгууллага, айл өрхүүд галын аюулгүй байдлаа эргэн нягталж, галын аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэх үзлэг хяналтыг цаг алдалгүй эхлүүлж, галын аюулгүй байдлын стандартыг дагаж мөрдөх хэрэгтэй байна.

Өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, алтан амиа алдсан авран хамгаалагчийнхаа ар гэр, үр хүүхдүүдийг Монголын төр, ОБЕГ хамгаалан түших болно.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:303:97a1:f914:fe75:4bbf:8d1d
2024/04/09
0
0
Ингэж жүжиг тавиад яахав. Ханаж цадахгүй өлөнгүүд хамаг боломжийг хусчихаад матрын
Хариулах
66.181.168.82
2024/04/09
1
0
хэдэн авран хамгаалагч нараа мэргэжлийн сургалтанд хамруулаачээ. өөрсдөө л гадаад яваад байхаар ганц нэгийг нь болтугай сургалтанд явуул. нөгөө хэд нь гал хараад л үсрээд орж угаартаад байх юм.
Хариулах
5.180.121.234
2024/04/09
0
0
HULGAICHAA,LUIVARCHI NAA CHI HEDEN JIL HUDLAA YARIJ, HUTSAJ BGAAGAA MEDEJ BNA UU? AMIA ALDSAN 5 HUUHDIIN AAVIINHAN OROND CHAMAIG UHEL AVAASAI .
Хариулах
59.153.112.103
2024/04/09
2
0
САЯХАН 2 ХҮН НАС БАРААД УДААГҮЙ БАЙХАД ДАХИАД НЭГ ХҮН . ОДОО ХАМГААЛНА ГЭЭД Л ХУДЛАА ЯРИАД БАЙХ ЮМ .ЭНЭ АЛБА ЧИНЬ ЯМАР Ч СУРГАЛТ АЛГА . УДИРДЛАГЫГ НЬ СОЛИОЧ.
Хариулах
202.126.90.229
2024/04/09
1
0
Яг яаж харж хамгаалахын, хэдэн жил.
Хариулах
Шинэ мэдээ
“Хүүхдийн спорт цогцолбор"-ын барилгын ажил эхэллээ 1 минутын өмнө
“Миний Дэлгүүр” ХХК ТОП-100 ААН-д дахин шалгарч, амжилтаа бататгалаа 14 минутын өмнө
Ерөнхийлөгчийн эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 22 минутын өмнө
Премиум нэксус ХК монгол улсын топ-100 аж ахуйн нэгжээр 6 дахь удаагаа шалгарч 7-р байранд эрэмбэлэгдлээ 34 минутын өмнө
“Зүүн хойд азийн соёл судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 1 цагийн өмнө
Эрчим хүчний салбарын тогтвортой хөгжлийг дэмжих хүрээнд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2 цагийн өмнө
Ш.Эрдэнэбат: Ноолуурыг эс тооцвол арьс ширийг хогийн цэг дээр хаяж байна 2 цагийн өмнө
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК анх удаа төрийн өмчит топ-10 аж ахуйн нэгжийн 6 дугаарт эрэмбэлэгдлээ 3 цагийн өмнө
ХААН Банк "ТОП-100 аж ахуйн нэгж"-ийн 3-рт эрэмбэлэгдлээ 3 цагийн өмнө
ГРИЙН ГРУПП ТОП-100 ААН-ийн 47-р байрт шалгарлаа 4 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 16 иргэний амь насыг авран хамгаалжээ 6 цагийн өмнө
“Улаанбаатар Амазонс” баг хоёрдугаар байр эзэллээ 6 цагийн өмнө
“Сэлбэ дэд төв”-ийн орон сууцнуудын ахуйн хэрэглээний усыг зэс шугам хоолойгоор холбож шийднэ 6 цагийн өмнө
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана 6 цагийн өмнө
Дөрвөн дүүрэгт 17:00 цаг хүртэл цахилгаан хязгаарлана 7 цагийн өмнө
Өнөөдөр Улаанбаатар хотод 60% бороотой 7 цагийн өмнө
DUUREN CUP 2026: Монголын esport-ийн шинэ авьяастнуудыг нээх боломж Өчигдөр
Улаанбурхан өвчний гурван шинэ тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Төвийн аймгууд болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Баян-Өлгий аймагт бүртгэгдсэн SAT-1 хэвшлийн шүлхийн нөхцөл байдалтай танилцжээ Өчигдөр