ӨРТӨӨ, ЗӨРЛӨГИЙН АЖИЛТАН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗАВ


Улаанбаатар төмөр зам нь нийт 15 мянга орчим ажилчинтай, 70 гаруй өртөө зөрлөгтэй бөгөөд ойролцоогоор 20-30 км тутамд нэг байрладаг.

Тэгвэл өнгөрсөн зургадугаар сард Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Ганбат болон түүний ажлын багийхан хөдөө орон нутагт ажиллаж 17 өртөө зөрлөгийн нийт 1500 гаруй ажилтан албан хаагчидтай уулзаж, тулгамдаж буй асуудлыг нь сонсож, боломжтой зарим асуудлыг нь газар дээр нь шийдвэрлэж ажилласан юм.

Ажилчдын орон байрны асуудал, сургууль цэцэрлэгийг цогцоор нь шийдвэрлэх ажлыг зам тээврийн яамнаас шат дараатайгаар хэрэгжүүлж байгаа талаар болон салбарын хийж хэрэгжүүлж буй ажил, бодлого үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэсэн юм.

Энэ үеэр Мааньт өртөөний дарга М.Цогт "Тээвэрлэлтийн хэмжээ нэмэгдэж байгаа өнөө цагт төмөр замын орлого нэмэгдэж байгаа сайхан мэдээ байна. Өнгөрсөн жил нефт бүтээгдэхүүний онцгой албан татварыг тэглэж, 40 орчим тэрбум төгрөгийг хэмнэж чадсанаар төмөр замчид бидний цалин хангамж нэмэгдэх боломжийг бүрдүүлж өгсөнд бид талархаж байна" гэлээ. Тэрээр төмөр замын дагуу мод тарьж, ногоон төгөл бий болгох ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төмөр замын залуучуудын байгууллага анхаарч ажиллаж байгааг салбарын сайдад дуулгалаа.

Энэхүү хүрээнд орон нутгийн удирдлагуудыг байлцуулан Дорноговь, Говьсүмбэр аймгийн хэмжээнд хамгийн их хүндрэлтэй байсан хэд хэдэн газрын асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн юм.

Хийсэн бүтээснийг нь сайшааж, урам зориг өгч, цаашид хийж хэрэгжүүлэх ажилд нь чиглэл өгсөнд Төмөр замчид баяртай байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ салбарын сайд өөрийн биеэр ирж тэдний санал хүсэлтийг сонсож байгаа нь анхны тохиолдол хэмээн талархалтайгаар хүлээн авсан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ 5 цагийн өмнө
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм 10 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна 12 цагийн өмнө
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ 14 цагийн өмнө
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана 14 цагийн өмнө
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ 15 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа 15 цагийн өмнө
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 17 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 18 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна Өчигдөр
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ Өчигдөр
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ Өчигдөр
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ Өчигдөр
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ 2026/06/19
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо 2026/06/19
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 2026/06/19
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 2026/06/19