ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН УЛМААС 19 ХҮН ГЭМТЭЖ, 11 ХҮНИЙ АМЬ НАС ХОХИРСОН БАЙНА


2017 оны 07 дугаар сарын 01, 02-ны амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 636 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 443 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 3 хүний амь нас хохирч, 19 хүн гэмтсэн. Үүнээс явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байсан 5, зорчигч хэлбэрээр 2 нийт 7 хүүхэд зам тээврийн осолд өртөж, гэмтэж бэртсэн.

Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 49 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллаа.

Бүртгэгдсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 14 ослын улмаас 17 хүн гэмтэж, 2 хүний амь нас хохирсон, автомашинтай мөргөлдсөн 8 ослын улмаас 2 хүн гэмтэж, 1 хүний амь нас хохирсон хэргүүдийг ЗЦА шалгаж байна.

Орон нутагт онхолдох хэлбэрээр 5 осол гарсны улмаас 8 хүний амь нас хохирч, 1 хүн гэмтсэн хэргүүдийг аймгийн Цагдаагийн газар, хэлтэст шалгаж байна.

Тухайлбал:

  • 1.СХД-ийн нутаг Товчоо явах замд H.Sonata-6 маркийн автомашины жолооч З нь явган зорчигч 56 настай, эрэгтэй Б-г мөргөж амь насыг нь хохироосон.
  • 2.СХД-ийн нутаг Товчооны замд Sinotruck маркийн автомашин H.Verna маркийн автомашинтай мөргөлдөж жолооч 28 настай Б-н амь нас хохирсон.

Орон нутагт:

  • 1.2017.07.01-ний өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нутаг асфальтан замд T.Landcruiser маркийн автомашин онхолдож, зорчигч 67 настай Б, 8 настай А нарын 2 хүний амь нас хохирсон.
  • 2.Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутаг Эрийн овоо гэх газар асфальтан замд T.prius маркийн автомашин онхолдож, жолооч 72 настай М, 57 настай Д, 6 настай С нарын 3 хүний амь нас хохирсон хэргүүдийг аймгийн Цагдаагийн газар, хэлтэст шалгаж байна.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ 5 цагийн өмнө
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм 10 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна 12 цагийн өмнө
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ 14 цагийн өмнө
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана 14 цагийн өмнө
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ 15 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа 15 цагийн өмнө
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 17 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 18 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна Өчигдөр
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ Өчигдөр
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ Өчигдөр
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ Өчигдөр
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ 2026/06/19
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо 2026/06/19
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 2026/06/19
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 2026/06/19