ХУРДЫГ ЗӨВШӨӨРСӨН ХЭМЖЭЭНЭЭС ХЭТРҮҮЛЭХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА


Аялал жуулчлал, амрал зугаалгын улирал ирсэн мөн удахгүй улсын болон аймгуудын баяр наадам, тэгш ойнууд тохиож үргэлжилсэн бүх нийтийн амралтын өдрүүдэд иргэд гэр бүл найз, нөхөд, хамт олноороо хөдөө орон нутгийг ихээр зорьдог билээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд л гэхэд орон нутагт онхолдох хэлбэрээр гарсан зам тээврийн ослын улмаас 8 хүний амь нас хохирч, 1 хүн гэмтсэн байна.

Орон нутагт зорчиж буй жолооч нар ихэвчлэн дараах зөрчлийг гаргаснаас зам тээврийн осолд өртөх, холбогдох өндөр магадлалтай байдаг. Тухайлбал:

  • 1.Орон нутагт зорчиж буй жолооч нар удаан цагаар тээврийн хэрэгсэл жолооддог.

Ядаргаа нь жолоочийн бие болон сэтгэл зүйн үзүүлэлтэнд сөргөөр нөлөөлдөг. Тухайлбал харах мэдрэмж буурна, бусад эрхтэний мэдрэх чадвар муудаж, ой тогтоолт, анхаарал сулардаг байна.

Ядарсан жолоочид дараах шинжүүд илэрч болно. Үүнд: Эвшээлгэх, бие хүндрэх, анхаарал сарних, биеийн байрлалыг олон удаа өөрчлөх, нойр хүрэх хэтэрхий их тонгойх юмуу гэдийх зэрэг шинжүүд илэрч болно.

Иймд жолооч та хөдөлгөөнд 3-5 цаг оролцох үед цаг тутамд 5-10 минут завсарлага авч биеийн тамирын дасгал хийх, нойр хүрсэн үед унтаж амрах нь зүйтэй бөгөөд нойр хүрэхээс урьдчилан сэргийлж, радио асааж сонирхолтой зүйл сонсох, хажуугийн хүнтэй ярих, цонхоо онгойлгох, суудал болон тээврийн хэрэгсэл доторх темпаратурыг тохируулах, бохь зажлах зэрэг нь хэрэг болдогийг судлаачид тогтоосон байдаг.

  • 2.Хамгаалах бүс, хамгаалалтын суудлыг хэрэглэдэггүй.

Хүүхдийг урд суудалд, өвөр дээрээ эсвэл арын суудалд асран хамгаалагчгүй, хамгаалах бүс хэрэглэхгүй тээвэрлэх нь ослын үед шидэгдэх, хүнд гэмтэл авах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Имйд жолооч та өөрөө болон зорчигч нарт хамгаалах бүс хэрэглэх, бага насны хүүхдийг хамгаалалтын суудал, хамгаалах бүс тохируулагч, суудал өндөрсгөгч зэрэг хамгаалах хэрэгсэл хэрэглэн тээвэрлэхийг анхааруулж байна.

  • 3.Зөвшөөрсөн хурны хязгаарыг хэтрүүлэх.

Аюултай нөхцөл, түүний шинж байдлыг цаг тухайд нь мэдэрч, үнэлж чадаагүй нь зарим тохиолдолд зам тээврийн осол гарах үндэслэлийг бий болгодог. Аюултай нөхцөл гэдэгт:

  • Зам болон түүний орчин үзэгдэлт хангалтгүй. Жишээ нь замын огцом эргэлт, мод, сурталчилгааны самбар гэх мэт.
  • Зам огцом эргэх, уруудах, өгсөх үед
  • Зам дээр тээврийн хэрэгсэл явган зорчигч байх үед гэх мэт.

Аюултай нөхцөлд жолооч нэн даруй хурдаа хасах буюу аль болох бага хурдыг сонгох нь зүйтэй. Хурдыг шаардлагатай хэмжээнд хүртэл хасахгүй байх эсвэл жолооны хүрдийг огцом эргүүлэх үед автомашин шарвах буюу онхолдох явдал их тохиолддог.

Иймд жолооч та хөдөлгөөнд оролцохдоо хурдыг зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүэлхгүй байх, замын гадаргууны байдал, тээж яваа ачаа зэрэгт тохируулан хурдыг зөв сонгож зорчихыг зөвлөж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ 5 цагийн өмнө
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм 10 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна 12 цагийн өмнө
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ 14 цагийн өмнө
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана 14 цагийн өмнө
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ 15 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа 15 цагийн өмнө
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 17 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 19 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна Өчигдөр
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ Өчигдөр
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ Өчигдөр
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ Өчигдөр
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ 2026/06/19
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо 2026/06/19
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 2026/06/19
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 2026/06/19