ӨР ТЭГЛЭХ ИЛГЭЭЛТИЙГ ХАМГИЙН ТҮРҮҮНД “ГОЛОМТ”-ЫН ЗАХИРАЛ БУРУУТГАВ


АН-ын дарга С.Эрдэнэ хэдэн хүн жагсааж байгаад намаас нь Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа Х.Баттулгыг улайрсан дээр нь гэсэн шиг тэнэг даалгавар өглөө. Тэр даалгаварт "Монгол Улсын 943 668 иргэн нийт 5 их наяд 845 тэрбум төгрөгийн өртэй байгааг тэглэх тухай даалгавар. Дээр нь 2015 онд баталсан Аж ахуйн нэгж байгууллагуудыг татварын өрөөс чөлөөлөх тухай хуулийг "ашиглаад" өрийн дарамтаас салгаад орхи" гэсэн. ААН, байгууллагуудын өрийн хэмжээг гаргаж чадаагүй юм шиг байна лээ. Харамсалтай нь Х.Баттулга УИХ-ын хошой гишүүн, хошой сайд асан хэрнээ "Жаа" гээд даалгаврыг тосоод авчихлаа. Хөгжөөн дэмжигчид нь "МАН-ын маргааш гаргах байсан шийдвэрийг АН өрсөөд гаргачихлаа" гээд алгаа ташиж бархиралдав. Тэд Х.Баттулгыг Ерөнхийлөгч болж гэмээнэ анхны зарлигаар нь эдийн засаг, банк санхүүгийн системтэй дайсагнуулах нь. Эв нэгдлийн илэрхийлэл ийм алхам хийж болох уу. Эсвэл боловсролгүйг нь гайхуулж шившиг болгохоор шийдэв үү.

Гэвч МАН байтугай жирийн иргэн ч "Би өнөөдөр өрнөөсөө салмаар байгаа ч маргааш турж үхмээргүй байна" гээд шогширч сууна. Эдийн засагчид гайхсандаа таг дуугүй болж "шок"-нд орж, хамгийн түрүүнд "Голомт" банкны гүйцэтгэх захирал Ө.Ганзориг "Х.Баттулга нэр дэвшигч АН-ын илгээлтийг хүлээж авч болохгүй. Өр тэглэнэ гэдэг бол ямар ч боломжгүй зүйл. Дэлхий биднийг дооглож байна" гэв.



Нээрээ ч Ерөнхийлөгч болох гэж саналыг нь авах гээд иргэд, ААН-үүдийг өрийг нь тэглэж сонгогдоод улсаа аварсан удирдагч гэж байх уу даа. Наад захын иргэн ийм шийдвэр гарсны дараа юу хүлээж байгааг мэднэ. Эдийн засгийн алуурчин гэхэд зөөлдөхөөр тэнэг даалгаврын үр дагаварт банкны салбар донсолж эдийн засаг хөмөрчихвөл С.Эрдэнэ, Х.Баттулга нарын хэн нь хариуцлага хүлээх вэ?

С.Уул shuum.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ 6 цагийн өмнө
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм 11 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна 14 цагийн өмнө
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ 16 цагийн өмнө
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана 16 цагийн өмнө
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ 16 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа 17 цагийн өмнө
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 19 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 20 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна Өчигдөр
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ Өчигдөр
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ Өчигдөр
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ Өчигдөр
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ 2026/06/19
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо 2026/06/19
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 2026/06/19
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 2026/06/19