“ХӨТӨЛ” БЕТОН ДЭРНИЙ ҮЙЛДВЭРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ


Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбатаар ахлуулсан ажлын хэсэг "УБТЗ" ХНН-ийн Хөтөл дэх Төмөр бетон дэрний үйлдвэрийн үйл ажиллагаатай өнгөрсөн сарын 20-нд танилцлаа.

Тус үйлдвэр нь 1997 онд ашиглалтад орсон. Жилдээ 180 мянган ширхэг төмөр бетон дэр үйлдвэрлэх хүчин чадалтай. Нийтдээ 150 гаруй ажиллагсадтай, үндсэн 6 цех нэгжтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Хөтөлийн бетон дэрний үйлдвэр нь анх БНХАУ-ын технологи стандартаар "FZ" маягийн бетон дэр үйлдвэрлэж байсан бол 2006 оноос ОХУ-ын ША-05 маягийн "АРС" бэхэлгээт бетон дэрний илүү дэвшилтэт технологи нэвтрүүлэн ажиллаж эхэлжээ.

Энэ онд 105 мянган ширхэг бетон дэр үйлдвэрлэх төлөвлөгөөтэйгөөс эхний хагаст 50 мянгын үйлдвэрлэсэн байна.

Түүнчлэн Тулагч мөрийн хэсэгтээ 170 кн, голдоо 110 кн ачаалал даах чадвартай, 40-50 жил ашиглагдах боломжтой төмөр бетон дэр, М150-М600 маркийн бетон, төмөр бетон хийц эдлэл үйлдвэрлэж байна. Мөн бетон дэрнээс гадна гүүр хоолойн хийцүүд, барилгын суурь бетон, замын боржур зэрэг 20-иод төрлийн бетон хийцийг дотооддоо үйлдвэрлэж нийлүүлж буй талаар болон тулгамдаж буй асуудлуудаа салбар яамны удирдлагуудад танилцуулсан юм.

Тус үйлдвэрийн удирдлага, 150 гаруй ажилтан албан хаагчидтай уулзаж, салбарын бодлого үйл ажиллагааны талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат мэдээлэл хийж, тэдний сонирхсон асуултад хариулт өгсөн юм. Мөн уулзалтад "УБТЗ" ХНН-ийн замын дарга Д.Жигжиднямаа, алба, хэлтэс, байгууллага, аж ахуй нэгжийн удирдлагууд оролцлоо.

Салбарын сайд уулзалтын хүрээнд "Хөтөлийн бетон дэрний үйлдвэр" нарийн царигийн бетон дэр үйлдвэрлэх боломжийг судалж, арга хэмжээ авч ажиллахыг салбарын удирдлагуудад үүрэг даалгавар өгсөн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ 6 цагийн өмнө
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм 11 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна 14 цагийн өмнө
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ 16 цагийн өмнө
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана 16 цагийн өмнө
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ 16 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа 17 цагийн өмнө
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 19 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 20 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна Өчигдөр
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ Өчигдөр
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ Өчигдөр
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ Өчигдөр
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ 2026/06/19
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо 2026/06/19
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 2026/06/19
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 2026/06/19