ТӨМӨР ЗАМЫН САЛБАРЫН АЖИЛЧДЫН ЦАЛИНГ 10 ХУВИАР НЭМЛЭЭ


Энэ сарын 1-нээс төмөр замын ажилчдын цалинг 10 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гарсан байна. Мөн өртөө зөрлөгт ажиллаж байгаа төмөр замчдын орон сууцны асуудлыг шийдвэрлэж эхэлжээ.

"Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа:Транзит тээврийг нэмэгдүүлэхэд гол анхаарлаа хандуулан ажиллаж, Зам, тээврийн хөгжлийн яам, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хамтын ажиллагааны үр дүнд Монгол улсаар дамжин өнгөрөх чингэлэг тээвэрлэлтийн хэмжээ нэмэгдэж, зарцуулах хугацаа багассан. Мөн Олон овоот өртөөнөөс нүүрс ачих терминалыг ашиглалтад орууллаа. Эхний хагас жилийн байдлаар тээврийн хэмжээ 10 гаруй хувиар нэмэгдэж, уул уурхайн экспортын тээвэрлэлт нэмэгдсэн зэргээс хамаарч төмөр замын тээврийн орлого өнгөрсөн онтой харьцуулахад 10 гаруй хувиар өссөн үзүүлэлттэй явж байна.

Улаанбаатар төмөр зам нь өнөөдөр нийт 15 мянга орчим ажилчинтай, 70 гаруй өртөө зөрлөгтэй. Тэгвэл өнгөрсөн зургадугаар сард Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Ганбат болон түүний ажлын багийнхан хөдөө орон нутагт ажиллаж17 өртөө зөрлөгийн нийт 1500 гаруй ажилтан албан хаагчидтай уулзаж тулгамдаж буй асуудлыг сонсож боломжтой зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажилласан. Өртөө зөрлөгийн ажилтан албан хаагчид нэн тэргүүнд цалингаа нэмэх хүсэлтийг их тавьж байсан. Бид энэ асуудлыг шийдвэрлэх боломжийг судалж ажилласны үр дүнд энэ сарын 1-ээс эхлэн төмөр замын нийт ажилтан албан хаагчдын цалинг 10 хувиар нэмэгдүүлэхээр шийдвэр гарсан.

Түүнчлэн өртөө зөрлөгийн ажилчдын зүгээс нийгмийн асуудлыг шийдвэрлэх, байр орон сууцны асуудал нэн тэргүүнд яригддаг. Ажилчдын орон байрны асуудал, сургууль цэцэрлэгийг цогцоор нь шийдвэрлэх ажлыг Зам, тээврийн хөгжлийн яам, холбогдох байгууллагуудын удирдлагууд хамтран шат дараатайгаар хэрэгжүүлж ирсэн. Эхний ээлжинд Улаанбаатар, Зүүнхараад 10 гаруй байрыг төмөр замчдад хувьчлах асуудал шийдэгдээд байсан бол зургаадугаар сард Замын-Үүдийн төмөр замчдын гэх 60 айлын орон сууцыг хувьчлах асуудлыг бид шийдэж чадлаа. Олон овоо өртөөнд төмөр замчдад зориулсан орон сууцны барилгын ажил явагдаж байна. Ашиглалтад орсны дараа салбарын ажилчид хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр орон сууцтай болох боломж бий болно. Цаашид хэрэгцээ шаардлагын дарааллаар өртөө зөрлөгүүдэд орон сууцны барилгын ажил үргэлжлээд явагдана.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ 6 цагийн өмнө
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм 11 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна 14 цагийн өмнө
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ 16 цагийн өмнө
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана 16 цагийн өмнө
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ 16 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа 17 цагийн өмнө
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 19 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 20 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна Өчигдөр
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ Өчигдөр
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ Өчигдөр
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ Өчигдөр
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ 2026/06/19
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо 2026/06/19
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 2026/06/19
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 2026/06/19