НЭН ЭРСДЭЛТЭЙ ХЭСЭГТ БАЙГАА АЙЛУУДЫГ ЯАРАЛТАЙ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХЭРЭГТЭЙ


Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан Онцгой комиссын ажлын хэсэг өнөөдөр Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Нарлагийн гудамжны айлуудын хашаанд нуранга, газрын цөмрөлт үүссэн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцлаа.

Ажлын хэсэгт нийслэлийн Газрын албаны орлогч дарга Б.Загдсамбар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Б.Батшагай, НОБГ-ын дарга хурандаа Н.Уламбаяр, Налайх дүүргийн Засаг даргын орлогч С.Тунгалаг болон бусад албаны хүмүүс байлцлаа.

Нарлагийн гудамжны нийт 15 айлын хашаанд газрын цөмрөлт үүсчээ.Үүнээс есөн өрх нь газрын зөвшөөрөлтэй бусад нь зөвшөөрөлгүй байгаа аж. Тиймээс тус айлуудыг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулахаар удирдамж гарган ажиллаж байгаа гэдгээ тус дүүргийн албаны хүмүүс хэллээ.

Энэ үеэр нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү "Мэргэжлийн хяналтын газраас нуранга үүссэн шалтгааныг тогтоож, эрсдэлтэй бүсийг тогтоох хэрэгтэй. Бүсийг аюултай, нэн аюултай, эрсдэлтэй гэж ангилж өгөх шаардлага байна. Хоёрдугаарт, нэн эрсдэлтэй хэсэгт байгаа айлуудыг яаралтай нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах хэрэгтэй. Мөн онгорхой байгаа нүхүүдийг булах ажлуудыг бүгд хамтран зохион байгуулах шаардлагатай байна" хэмээн холбогдох албаны хүмүүст үүрэг өглөө.

Мөн "Эрсдэлтэй бүсүүдийг тогтоосны дараа тэмдэг тэмдэглгэнүүдээ сайн тавих ажлыг нэн яаралтай хийж гүйцэтгэх хэрэгтэй" гэдгийг онцоллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ 6 цагийн өмнө
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм 11 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна 14 цагийн өмнө
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ 16 цагийн өмнө
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана 16 цагийн өмнө
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ 16 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа 17 цагийн өмнө
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 19 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 20 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна Өчигдөр
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ Өчигдөр
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ Өчигдөр
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ Өчигдөр
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ 2026/06/19
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо 2026/06/19
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 2026/06/19
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 2026/06/19