Их тэнгэрийн уулзвараас "И-март" дэлгүүрийн уулзвар хүртэлх замыг энэ сарын 26-нд нээнэ


Нийслэлийн Замын хөгжлийн газраас авто замын засвар, шинэчлэлийн ажлын хүрээнд нийт 87 байршилд 162.3 км авто замыг шинэчлэхээр төлөвлөсөн. Үүнээс одоогийн байдлаар 35 байршилд ажлууд хийж дууссан. Тэгвэл замын ажлын дараагийн байршлуудын талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяраас тодрууллаа.

Тэрбээр “Замын засвар, шинэчлэл хийж буй 36 дахь байршил нь Их тэнгэрийн уулзвар буюу Маршалын гүүрнээс "И-март" дэлгүүрийн уулзвар хүртэлх авто замыг өчигдөр 23:00 цагт хааж, шинэчилж эхэллээ. Их Монголын гудамжинд хамаарах уг авто замыг 4 хоногийн хугацаатай хааж, есдүгээр сарын 26-ны өглөөний 06:00 цагт нээнэ. Хоёр үе асфальт бетон хучилт хийж, нийт 2.2 км авто замыг шинэчлэх юм. Зам барих технологийн нөхцөлийн хувьд хасах хэмд асфальт хийх боломжгүй, хөлдөх эрсдэлтэй. Энэ долоо хоногоос шөнийн цагаар хасах хэмд хүрч байгаа учраас замын хучилтыг өдрийн цагаар ажлын өдрүүдээр хийхээс өөр аргагүй байгаа юм. Тиймээс иргэд замын ажлын нөхцөл байдлыг ойлгож, чиглэлээ төлөвлөж ажилдаа гараарай. Зам хаасан хэсгээр бус Энхтайваны гүүр, Чингисийн өргөн чөлөөгөөр зорчихыг зөвлөж байна.

Бид гол гудамж, замыг ихэвчлэн амралтын өдрүүдээр засахаар төлөвлөж, Нисэхийн тойргоос Архивын ерөнхий газар хүртэлх авто зам, Наадамчдын гудамжны авто зам, Нарны замын хучилтыг хийлээ. Ажил хийх хугацаанд ямар асуудал үүсэж байна вэ гэхээр Улаанбаатар хотод нийт 6 асфальт завод ажиллаж байна. Нэг асфальт завод хамгийн ихдээ 1000 тонн асфальт гаргах хүчин чадалтай. Хоёрдугаарт, асфальтаар хучилт хийсний дараа дэвсэгч явуулахад нэг байршилд хамгийн багадаа 2 болон 3 дэвсэгчээр зэрэг ажил хийдэг. Гэтэл Улаанбаатар хотод нийт 15 дэвсэгч байна. Бид эдгээр дэвсэгчийг бүгдийг ашиглахад хамгийн дээд тал нь 4-5 байршилд авто замын ажил хийх боломжтой. Энэ нь замыг ажлын өдрүүдээр засахад хүргэж буй бас нэг шалтгаан юм” гэлээ.

Түүнчлэн өнөөдөр орой 23:00 цагаас Нийслэл хүрээ буюу "И-март"-ын уулзвараас Тэмээтэй хөшөөний уулзвар хүртэлх авто замын хойд хэсгийг 4 хоног хаахаар төлөвлөж байна. Цаашлаад Богд уулын арын зам дээр Маршалын гүүрнээс Налайхын уулзвар хүртэлх авто замыг шинэчилнэ. Энэ ажлыг 10 хоногт замыг хэсэгчилсэн байдлаар хааж гүйцэтгэнэ. Мөн Чингисийн өргөн чөлөөний замыг шинэчлэхээр бэлтгэл ажлууд хангагдаж байгааг албаны хүн онцоллоо. Замын ажлуудыг төлөвлөсөн хугацаанд буюу аравдугаар сард амжиж хийхээр төлөвлөжээ. 

НЗДТГ, ХМОНХХ



0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 3 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 4 цагийн өмнө
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 20 цагийн өмнө
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 21 цагийн өмнө
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 21 цагийн өмнө
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 22 цагийн өмнө
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 22 цагийн өмнө
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн Өчигдөр
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа Өчигдөр
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 2026/07/01
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/01
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 2026/07/01
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/01
Говь-Алтай, Баянхонгор аймгуудад аагим халж, +40 хэм хүрнэ 2026/07/01
Энэ жилийн наадамд 1,024 бөх барилдана 2026/06/30