​УНАДАГ ДУГУЙН ТЭЭВРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ​


Манай улсад сүүлийн жилүүдэд унадаг дугуйны хэрэгцээ хурдацтай өсч байна. Иргэд ажил гэртээ унадаг дугуйгаар зорчдог болвол хотын түгжрэл, агаарын бохирлын асуудлыг шийдвэрлэх нэг гарц хэмээн их яригдах болсон. Гэвч бидэнд унадаг дугуйгаа хаана унах, хэрхэн зогсоолт байршуулах асуудал тулгардаг. Энэхүү асуудлыг төрийн бодлогоор зохицуулахаар Зам, тээврийн хөгжлийн яамнаас "Унадаг дугуйн тээврийг хөгжүүлэх" үндэсний хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэхээр болжээ.

Тус хөтөлбөрийг хэрэгжүүлснээр унадаг дугуйн зүй зохистой хэрэглээг нэмэгдүүлэх, түүний дэд бүтцийг нэмэгдүүлэх, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох боломж нөхцөл бүрдэх гэнэ.

Зөвхөн нийслэл хот гэлтгүй хөдөө орон нутагт хэрэгжүүлэх үндэсний хөтөлбөр гэдгээрээ онцлогтой. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд хот суурин газрууд болон хот хоорондын авто замын дагуу унадаг дугуйн замыг барьж байгуулах, түүнийг төлөвлөх, унадаг дугуйн замын сүлжээг бий болгохоор төлөвлөж байна. Өнгөрсөн жил Зам, тээврийн хөгжлийн яамнаас унадаг дугуй тээврийн хэрэгсэлд тооцогддог тул авто машинтай адил дугуйны зогсоолтой байх санаачлага гаргаад яамныхаа гадаа дугуйн зогсоол байгуулсан. Энэ санал санаачлагын хүрээнд төмөр замын авто вокзал, Улсын их дэлгүүр, төв талбай зэрэг газрууд дугуйн зогсоолтой болсон. Цаашид төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, томоохон үйлчилгээний байгууллагуудыг гаднаа унадаг дугуйн зогсоолтой болгох, ажилчдынхаа дугуйгаар зорчиж ирэх боломж нөхцөлийг дэмжих талаар нэгдсэн уриалга гаргаж ажиллан хэмээн Зам тээврийн хөгжлийн яамны авто тээврийн бодлого хэрэгжилтийг зохицуулалтын газраас онцолсон юм.

Тус хөтөлбөр нь боловсруулалтын шатандаа явж байгаа бөгөөд эхний төлөвлөгөөгөөр энэ 9-р сард батлуулж, ирэх 2018 оны 1-р сараас хэрэгжүүлж эхлэх гэнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ 8 цагийн өмнө
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм 13 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна 15 цагийн өмнө
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ 17 цагийн өмнө
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана 18 цагийн өмнө
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ 18 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа 19 цагийн өмнө
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 21 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 22 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна Өчигдөр
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ Өчигдөр
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ Өчигдөр
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ Өчигдөр
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ 2026/06/19
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо 2026/06/19
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 2026/06/19
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 2026/06/19