СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА


Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар нь "Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу БНСУ-д ажилтан илгээх болон хүлээн авах тухай" Харилцан ойлголцлын САНАМЖ БИЧИГ-т зааснаар БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүч, дадлагажигч илгээх үйл ажиллагааг голлон хариуцах Засгийн газрын цорын ганц байгууллага билээ.

Манай байгууллага нь дээрх тогтолцоог хэрэгжүүлэх зорилгоор иргэдэд хандаж байгууллагын цахим хаяг /www.hudulmur-halamj.gov.mn/ болон бусад хэлбэр /утас, танхим, мэдээллийн самбар г.м/-ээр шаардлагатай мэдээ мэдээлэл, зөвлөгөөг үнэ төлбөргүйгээр ил тод, шуурхай хүргэн ажиллаж байна.

Гэтэл олон нийтийн цахим сүлжээнд СХТТШ өгч байгаа иргэдийг залилан мэхлэх зорилгоор "СХТТШ-д тэнцүүлж өгнө. Миний ах, эгч, дүү, найз тэнд ажилладаг, Солонгосын Хөдөлмөрийн биржээс татуулна, Хөдөлмөрийн гэрээгээр виз авахад найдвартай туслана, ажлын байрны санал хурдан хугацаанд авч өгнө" гэх зэргээр иргэдээс янз бүрийн шалтгаанаар зуучлалын хөлс авч буй мэдээллүүд сошиал сувгуудаар явагдах боллоо.

Дээрх байдлаар иргэдээс итгүүлэн үнэмшүүлэх арга заль ашиглаж хууль бусаар их хэмжээний мөнгө авч байгааг онцгойлон СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА. Хууль бус үйл ажиллагаа явуулж буй зарим нэг иргэд, байгууллагуудыг манай байгууллага хууль хяналтын байгууллагуудтай хамтарч шалгаснаар прокурорын болон шүүхийн шатанд шийдвэрлэгдээд байгаа билээ. Цаашид ч энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд та бүхэнтэй байнга хамтран ажиллаж байх болно.

Мэдээлэл авах утас: 11347272, 77121285

ИРГЭН ТА БОЛОН ТАНЫГ ТАНЬДАГ ХЭН НЭГЭН НЬ энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болж болзошгүй тул харъяа цагдаагийн газар, хэлтэст хандан тодорхой эзэн холбогдогчийн нэр, холбоо барих утас, дансны мэдээлэл зэргийг бүрдүүлэн гомдол өргөдөл гаргах боломжтой гэдгийг дахин АНХААРУУЛЖ байна.

Гомдол, өргөдлөө ХУД-ийн Цагдаагийн 1-р хэлтсийн 94110245 утсанд хандан өгөх боломжтой.

АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ 8 цагийн өмнө
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм 13 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна 15 цагийн өмнө
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ 17 цагийн өмнө
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана 17 цагийн өмнө
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ 18 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа 18 цагийн өмнө
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 20 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 22 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна Өчигдөр
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ Өчигдөр
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ Өчигдөр
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ Өчигдөр
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ 2026/06/19
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо 2026/06/19
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 2026/06/19
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 2026/06/19