ШУУД: Долоон хүний амь нас хохирсон Дүнжингаравын дэлбэрэлтийн шүүх хурал болж байна

Ж.Булганаа
2025/04/22

Долоон хүний амь нас хохирсон Дүнжингарав худалдааны төвийн урд гарсан дэлбэрэлтийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна. 

Эргэн сануулахад, 2024 оны 1 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө 01:00 цагийн орчимд нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн урд замд газ тээвэрлэж явсан том оврын автомашин дэлбэрсэн. Дэлбэрэлтийн улмаас онцгой байдлын гурван албан хаагч, дөрвөн иргэн амиа алдаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгөд 18.8 тэрбум төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдоод байгаа юм.  Тус хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг яг одоо болж байна. Уг хэрэгт яллагдагчаар “Дашваанжил” ХХК-ийн захирал, том оврын машины жолоочийг татсан гэж хуулийн байгууллагаас мэдээлсэн билээ. 

Тус хэрэг дээр ажлын хэсэг байгуулагдсанаас хойш гал түймрийн улмаас иргэн, аж ахуйн нэгжид учирсан хохирлын хэр хэмжээ, гал гарсан шалтгаан нөхцөлийг тогтоохоор зургаан төрлийн 76 шинжилгээ хийлгэхээр шинжээч томилж 75 дүгнэлтийг гаргуулж, 350 гаруй хүнээс мэдүүлэг авсан талаар албаныхан мэдээллээ.





0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна 3 цагийн өмнө
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ 12 цагийн өмнө
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна 13 цагийн өмнө
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ 13 цагийн өмнө
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана 15 цагийн өмнө
Цаг агаар: +25 градус дулаан байна 15 цагийн өмнө
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна Өчигдөр
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна Өчигдөр
Налайх дүүргийн замыг түр хаана Өчигдөр
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна Өчигдөр
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ Өчигдөр
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 2026/06/26
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 2026/06/26
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 2026/06/26
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 2026/06/26
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 2026/06/26
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 2026/06/26
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 2026/06/26
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/06/26
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25