Барилгын тусгай зөвшөөрлийн шинэ журмыг ирэх сард хэрэгжүүлж эхэлнэ

Ж.Булганаа
22 цагийн өмнө

Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг зургаадугаар сарын 10-аас эхлэн license.mn системээс авах боломжтой боллоо. 

Үүнд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас олгодог барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл багтаж байна. 

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Зөвшөөрлийн зөвлөлөөс улс даяар олгож буй тусгай зөвшөөрлүүдийг нэгдсэн нэг системээр олгож эхлэх шийдвэр гаргасан билээ. ХББОСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Төмөрхүү, Барилгын материалын хэлтсийн дарга Д.Батзориг, “Монголын Барилгын Үндэсний Ассоциаци” ТББ-ын ерөнхийлөгч Н.Баярсайхан системийн шинэчлэлтийн талаар мэдээлэл өгөв. 

Зөвшөөрлийн нэгдсэн систем license.mn нь тусгай зөвшөөрөл, эрх зүйн баримт бичиг, зөвшөөрөл шаардах үйл ажиллагааг цахимаар шийдэх олон давуу талтай. Тухайлбал, аж ахуйн нэгж байгууллага цахимаар гэрээ байгуулж, эрх бүхий байгууллагад биечлэн очих шаардлагагүй болно. QR code бүхий нууцлалтай цахим гэрчилгээг ч авах боломжтой. Инженер техникийн ажилтны шилжилт тухайн аж ахуйн нэгж байгууллага өөрөө хасдаг болсон нь компанийн хариуцлагыг дээшлүүлж байна. Зөвшөөрөл олгох үйл явц ил тод нээлттэй болж, иргэд, байгууллагууд хяналт тавих боломжтой болох юм. Бүх материалыг онлайнаар бүрдүүлж илгээх болсноор дугаарлалт, цаас, бичиг баримт, хэвлэмэл материал, ажилчдын илүү цаг гэх мэт нэмэлт зардал багасахаас гадна шийдвэр гаргах хугацаа ч тодорхой, хурдан болж, хүсэлт өгсөн, шийдсэн төлөв, шат бүрийг иргэн өөрөө хянах боломжтой. Цахим системээс ажлын цаг харгалзахгүй хүссэн цагтаа үйлчилгээ авах давуу талтай.

Ингэснээр зөвшөөрөлтэй бүх компанийн мэдээлэл нэг дор төвлөрч, төрийн байгууллагаас хяналт, шинжилгээ хийхэд хялбар, үр дүнтэй болно. Тусгай зөвшөөрөл олгоход хүний оролцоог багасгаж, ашиг сонирхлын зөрчлөөс ангид үйлчилгээ үзүүлэх юм. Шийдвэр гаргах, хянах явцыг бүртгэж үлдэх тул хүнд суртал багасаж, төрийн үйлчилгээний тоо, чанар хүртээмжийг нэмж, ил тод, нээлттэй байдал сайжирна. Эрсдэлтэй байгууллагуудыг эрэмбэлэх, анхаарал хандуулах боломж ч бүрдэх юм. 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана 2 цагийн өмнө
Цаг агаар: +25 градус дулаан байна 2 цагийн өмнө
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна 13 цагийн өмнө
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна 13 цагийн өмнө
Налайх дүүргийн замыг түр хаана 21 цагийн өмнө
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 21 цагийн өмнө
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ 21 цагийн өмнө
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 2026/06/26
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 2026/06/26
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 2026/06/26
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 2026/06/26
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 2026/06/26
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 2026/06/26
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/06/26
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 2026/06/25
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 2026/06/25
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 2026/06/25
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 2026/06/25