Тамхины хяналтын хуулийг чангаруулснаар эдийн засагт хохирол учруулж, хууль бус худалдааг гааруулна

Ж.Булганаа
18 цагийн өмнө

-Тамхины татварыг огцом өсгөж, үнэр, амтыг хориглон, ил тавьж худалдахыг хязгаарласнаар ажилгүйдэл нэмэгдэж, хууль бас зах зээл цэцэглэж, төсөвт орж ирэх ёстой орлого тасарна гэсэн болгоомжлол харагдаж байна-

МАН-аас сонгогдсон О.Номинчимэг нарын хэсэг УИХ-ын гишүүний саяхан танилцуулсан Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл олон нийтийн дунд ихээхэн болгоомжлол төрүүлээд байна. Энэ төслөө нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зорилготой гэж тайлбарлаж байгаа боловч өргөн хүрээг хамарсан уг нэмэлт, өөрчлөлт нь эдийн засаг, нийгэмд гүнзгий үр дагавар авчрах эрсдэл дагуулж байгаа бөгөөд үүнд ялангуяа нийгмийн эмзэг хэсэг, жижиг бизнес эрхлэгчид юун түрүүн өртөхөөр байна.  

Олон нийтийн саналыг авахаар танилцуулаад байгаа уг хуулийн төсөлд 2030 он гэхэд тамхины онцгой албан татварын хувь хэмжээг 12 дахин өсгөхөөр тусгаж, тамхины үнэр, амтыг бүрэн хориглож, тамхийг ил тавьж худалдахыг хатуу хязгаарлажээ. Тамхидалтыг бууруулах арга зам гэж үзэж байгаа уг нэмэлт, өөрчлөлт нь урьдчилан тооцох боломжгүй ямар ямар үр дагавар үүсгэж болох талаар иж бүрэн шинжилгээн дээр тулгуурлаагүй учир хурц шүүмжлэлд өртөх боллоо.   

Хамгийн ноцтой нэг үр дагавар нь татварыг огцом нэмэгдүүлсний уршгаар улсын хэмжээнд мянга мянган худалдааны цэгүүд хаалгаа барихад хүрнэ гэж үзэж байна. Зөвхөн Улаанбаатарт л гэхэд тамхины бөөний болон жижиглэн худалдааны 2000 гаруй цэг ажиллаж байна. Эдгээр бизнес эрхлэгчдийн ашгийн хувь нь маш бага байдаг ч ажилчин ангийн айл өрхийн гол амин зуулга болдог. Тамхины онцгой татвар одоо нэг хайрцгаар бодоход 836 төгрөг байгаа бөгөөд үүнийг 10000 төгрөг болгож өсгөхөд хууль ёсоор борлуулж байгаа тамхин бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадна. Тэгвэл хууль бус худалдаа газар авах нь тодорхой байгаа бөгөөд улс даяар олон дэлгүүр хаалгаа барихаас өөр аргагүй болно.    

Тамхины үнэ ингэж огцом нэмэгдэж, дээр нь нэмэлтээр үнэр, амт оруулсан тамхийг бүрмөсөн хориглосон тохиолдолд тамхийг хилээр хууль бусаар оруулах, тамхины хар зах бий болох нөхцөл үүсэх эрсдэлтэй. АНУ болон Европын Холбооны жишээнээс харахад хэтэрхий хориглож, хязгаарлах арга барилаар хандах нь хуулийн зохицуулалтаас гадуурх худалдаа, наймаа цэцэглэж, хүн амын эрүүл мэндийг хамгаалах төдийгүй хууль сахиулахад ихээхэн хүндрэл учирдаг байна.

Залуучуудын дунд ажилгүйдэл 14 хувьтай байхад жижиглэн худалдааны нэг хэсэг ингэж уналтад орвол ажилгүйдэл бүр их хэмэгдэж, ялангуяа, хот суурин газрын ядуу иргэд, ажил хайж байгаа залуучууд нэрвэгдэнэ. Хүмүүсийн аж амьдралыг ингэж тасалдуулах юм бол нийгмийн үр дагавар нь ядуурал нэмэгдэж, шилжилт хөдөлгөөн ихсэхэд хүргэнэ. Үүнийг үл тоож хэрхэвч болохгүй.

Хууль ёсоор худалдан авах боломжийн үнэтэй өөр сонголт байхгүй тохиолдолд хэрэглэгчид хууль бус эх үүсвэрээс хэрэгцээгээ хангахад хүрнэ. Өөрөөр хэлбэл, гарал үүсэл нь тодорхойгүй, чанарын баталгаагүй бүтээгдэхүүн хэрэглэнэ гэсэн үг. Ингэснээр хүн амын эрүүл мэндэд шинэ аюул нүүрлэж, зах зээлийг гэмт бүлэглэлүүд хяналтандаа оруулна.

Хар зах хүрээгээ тэлснээр өөр нэг ноцтой үр дагавар бий болно. Тодруулбал, төсвийн орлого огцом буурна. Онцгой албан татвар нэмэгдсэнээр улсад орох орлого огцом өснө гэж төсөөлж болох боловч нөгөө талаараа хуулийн дагуух тамхины хэрэглээ буурч, зах зээл дээр татваргүй бүтээгдэхүүн давамгайлаад ирэх учраас улсын төсөвт орох орлогоос энэхүү алдсан боломжийг хасахаар эцсийн дүндээ төсөвт орох ашиг бага буюу бүр ашиггүй ч болох эрсдэлтэй юм.   

Үр дүнд нь төсөвт орох мөнгө ор сураггүй өөр сувгаар урсаж алга болно гэсэн үг. Ингэснээр төсвийн тогтвортой байдал алдагдаад зогсохгүй хүн амын эрүүл мэндийг хамгаалах болон хөгжлийн хөдөлбөрүүдийг санхүүжүүлэх татварын бодлогын үндсэн зорилго биелэгдэх боломжгүй болно.

 Татварын санал болгож буй энэ систем мөн шударга ёсыг гажуудуулж мэдэхээр байна. Онцгой албан татварын хувь хэмжээг ямар нэг ялгамжгүйгээр нэг түвшинд тогтоосон нь орлого багатай иргэдэд санхүүгийн боломжтой иргэдтэй ижил ачаа үүрүүлнэ гэсэн үг. Монголд мөнгөний ханшны уналт 2022 онд 15 хувьд хүрсэнтэй холбоотой айл өрхүүд санхүүгийн ихээхэн дарамтад орсон. Дээрх арга хэмжээг хэрэгжүүлбэл тэгш бус байдал улам даамжирч, орлого багатай хэсэг улам бүр гээгдэх болж байна.

Тамхины хяналт бол хүн амын эрүүл мэндийг хамгаалах зүй ёсны зорилго мөн хэдий ч уг зорилгод хүрэхийн тулд нотолгоонд суурилсан, эдийн засгийн тэнцвэртэй бодлого гаргах ёстой. Санал болгож буй нэмэлт, өөрчлөлтийг энэ чигээр нь баталбал олон салбарын тогтвортой байдлыг алдагдуулахаар байна. Тухайлбал, жижиглэн худалдаа, хөдөлмөр эрхлэлт, төсвийн орлого бүрдүүлэлт, хууль сахиулах ажиллагаа гэх мэт. Өөр боломжийн хувилбар, дээрх эрсдэлээс хамгаалах бодлого санал болгоогүй.

Хуулийн төслийг парламентаар яаруу сандруу батлуулах гэж зүтгэхийн оронд анхааралтай сайн судлан, олон улсын шилдэг туршлагыг тусгаж, Монголын эдийн засгийн бодит байдалд нийцүүлэх шаардлагатай байна хэмээн эрх ашиг нь хөндөгдөж байгаа талууд саналаа хэлж шаардаж байгаа юм.Тамхины хяналтын тогтвортой бодлого хэрэгжүүлье гэвэл хүн амын эрүүл мэндийг ч, мөн амьжиргааны эх үүсвэрийг ч хамгаалах учиртай. Нэгийг нь хэрэгжүүлэхийн тулд нөгөөг нь золиослож болохгүй билээ.     

 

 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ ТӨХК Шанхай чиглэлийн нислэгээ нээлээ 1 цагийн өмнө
Нийт нутгийн 51 хувь гантай, гандуу байна 2 цагийн өмнө
Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж амь насаа алджээ 3 цагийн өмнө
Засгийн газар ээлжит бусаар хуралдана 3 цагийн өмнө
​Дундговь, Өвөрхангай аймагт газар хөдөлсөн байна 3 цагийн өмнө
Улаанбаатарт бага зэргийн бороо орно 3 цагийн өмнө
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё 19 цагийн өмнө
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана 19 цагийн өмнө
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо 20 цагийн өмнө
​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ 21 цагийн өмнө
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 22 цагийн өмнө
МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдлаа Өчигдөр
Шигшээ багийн охидыг Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөгөөр шагнана Өчигдөр
Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгүүд аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангагдав Өчигдөр
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа Өчигдөр
Дундговь аймагт болсон дэлгүүрийн худалдагчийг зодсон хэрэгт холбогдогчийг 48 цагийн хугацаагаар баривчилжээ Өчигдөр
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна Өчигдөр
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг Өчигдөр