Соёлжуулах нэрээр солонгос руу бүх мөнгөө урсгаж эхэллээ


Урин дулааны улирал ирж, олон шоу тоглолт зохион байгуулагдаж байгаагийн нэг нь энэ сарын бямба гараг буюу зургаадугаар сарын 21-нд болох БНСУ-ын BIGBANG-ийн гол дуучин TAEYANG-ы оролцох Super Concert. 

Мэдээж түүний хувьд анх удаа Монголд ирж байгаа учраас үзэгч, фенүүд нь тэсэн ядан хүлээж буй нь тодорхой. 
Гэтэл түүний тоглолтын үзэгчид шоуны үеэр уух шар айргийн сонголтоо өөрсдөө ч хийж чадахгүйд хүрчээ. Тэнд зөвхөн Солонгосын “Терра” гэх шар айраг худалдаалах юм байна. 
Бүр 300 ширхэг худалдаалагдах VIP сонголтын тасалбарыг 750.000 төгрөгөөр худалдаж авсан ч ялгаагүй, шар айргийн сонголтгүй. Уг нь тоглолтын зохион байгуулалтыг “EVANDIS entertainment” хариуцаж байгаа аж. 
Тэгсэн ч Монгол залуус Солонгос дуучны тололтыг үзэхийн тулд тухайн улсын шар айргийг ууж, эгээ л солонгосоор ярь гэдэг шаардлагад хүлэгдэхгүй байх нь. 
Нэг үеэ бодвоол Монголд гаднын уран бүтээлчид их ирдэг болсон. Монголчууд ч шоу тоглолтуудыг үзэх соёлд суралцсан. Харамсалтай нь зохион байгуулагчид нь суралцахгүй байна. 
Яагаад Солонгос дуучны тоглолт гэхээр солонгос шар айраг уух ёстой гэж... Уг нь үзэгчид мөнгө төлж, тасалбар худалдан авч байгаагийн хэрээр сонголттой байх ёстой. 
Бүр эсэргүү үзэл гаргавал үнэндээ Солонгос дуучин байтугай энгийн иргэд нь ч ирэхдээ уух ус, хэрэглэх салфеткаа бариад ирдэг эх оронч худалдааг дэмжигчид байдаг юм шүү. 
Гэтэл монголчууд эх орны үйлдвэрүүдийг дэмжих байтугай хөрөнгө, мөнгийг нь ч эргэлтэд оруулахгүй шууд валют болгон гадаад руу урсгаж байх гэж. 
Нүүр улайхааргүй брендтэй хэрнээ их мөнгөний өмнө түүнээсээ татгалзаж байгаа нь энэ удаагийн шоуны хувьд эх  орноо дорд үзсэн явдал болох нь дээ.


2
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна 5 цагийн өмнө
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна 5 цагийн өмнө
Налайх дүүргийн замыг түр хаана 13 цагийн өмнө
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 13 цагийн өмнө
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ 13 цагийн өмнө
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ Өчигдөр
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Өчигдөр
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ Өчигдөр
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно Өчигдөр
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ Өчигдөр
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 2026/06/25
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 2026/06/25
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 2026/06/25
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 2026/06/25
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 2026/06/25
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 2026/06/25