Азийн элсний спортын наадмаас ОУХМ Э.Шүрэнцэцэг хүрэл медаль хүртлээ

Л.Бямбажав
2026/04/25

10 жилийн дараа эргэн ирсэн Азийн элсний спортын наадамд оролцож буй Монголын багийн хоёр дахь медалийг олон улсын хэмжээний мастер Э.Шүрэнцэцэг эх орондоо авч ирлээ.

Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд зодоглосон тэрбээр эхний тойрогт хийлсэн бол шөвгийн наймд БНСУ-ын тамирчин Ли Юү Жиныг ялж, улмаар хагас шигшээд Филиппиний Рамирез Эннид 5:2-оор ялагдсан юм. Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд Тайландын Сингчалад Нучанатыг 8:2-оор буулган авснаар шагналын тавцанд зогсох эрхтэй болжээ. Түүний хувьд 2024 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан юм. Азийн элсний спортын VI наадмын жюү жицүгийн тэмцээн дууссан бөгөөд манай тамирчид хоёр хүрэл медальтай өндөрлүүлж байна. Уг наадамд жюү жицүгийн олон улсын шүүгч Б.Буяндэлгэр, Т.Мөнх нар шүүгчээр ажиллажээ.

Үүнээс гадна тус наадмын хөнгөн атлетикийн тэмцээний уртын харайлтын төрөлд хүч сорьсон МУБИС-ийн оюутан Б.Сувд-Эрдэнэ 45 орны 23 тамирнаас 5.07 метр харайснаар  11 дүгээ  байрт шалгарсан байна. Манай тамирчны хувьд Монголын бүх ард түмний наадмын гурван мөнгө, нэг хүрэл, Зүүн Азийн лигийн мөнгө, УАШТ-ий алт, мөнгөн медальтай тамирчин юм.

Өнөөдөр буюу Азийн элсний спортын наадмын дөрөв дэх өдөр бөөрөнцөг түлхэлт, элсний волейболын тамирчид тэмцээндээ оролцож байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Хүүхдийн спорт цогцолбор"-ын барилгын ажил эхэллээ 7 минутын өмнө
“Миний Дэлгүүр” ХХК ТОП-100 ААН-д дахин шалгарч, амжилтаа бататгалаа 19 минутын өмнө
Ерөнхийлөгчийн эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 27 минутын өмнө
Премиум нэксус ХК монгол улсын топ-100 аж ахуйн нэгжээр 6 дахь удаагаа шалгарч 7-р байранд эрэмбэлэгдлээ 39 минутын өмнө
“Зүүн хойд азийн соёл судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 2 цагийн өмнө
Эрчим хүчний салбарын тогтвортой хөгжлийг дэмжих хүрээнд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2 цагийн өмнө
Ш.Эрдэнэбат: Ноолуурыг эс тооцвол арьс ширийг хогийн цэг дээр хаяж байна 3 цагийн өмнө
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК анх удаа төрийн өмчит топ-10 аж ахуйн нэгжийн 6 дугаарт эрэмбэлэгдлээ 3 цагийн өмнө
ХААН Банк "ТОП-100 аж ахуйн нэгж"-ийн 3-рт эрэмбэлэгдлээ 3 цагийн өмнө
ГРИЙН ГРУПП ТОП-100 ААН-ийн 47-р байрт шалгарлаа 5 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногт 16 иргэний амь насыг авран хамгаалжээ 6 цагийн өмнө
“Улаанбаатар Амазонс” баг хоёрдугаар байр эзэллээ 6 цагийн өмнө
“Сэлбэ дэд төв”-ийн орон сууцнуудын ахуйн хэрэглээний усыг зэс шугам хоолойгоор холбож шийднэ 6 цагийн өмнө
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана 7 цагийн өмнө
Дөрвөн дүүрэгт 17:00 цаг хүртэл цахилгаан хязгаарлана 7 цагийн өмнө
Өнөөдөр Улаанбаатар хотод 60% бороотой 8 цагийн өмнө
DUUREN CUP 2026: Монголын esport-ийн шинэ авьяастнуудыг нээх боломж Өчигдөр
Улаанбурхан өвчний гурван шинэ тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Төвийн аймгууд болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Баян-Өлгий аймагт бүртгэгдсэн SAT-1 хэвшлийн шүлхийн нөхцөл байдалтай танилцжээ Өчигдөр