Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилгын хүрээнд цахилгаан хөдөлгүүртэй автомашины хэрэглээг дэмжих, цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлэх бодлого шийдвэрийн хүрээнд цахилгаан тээврийн хэрэгслийг тодорхой ангиллын дагуу дугаарын хязгаарлалтад хамруулахгүй ногоон дугаар олгох талаар Зам, тээврийн яаманд мэдээлэл хийлээ.
Дугаарын хязгаарлалтад хамруулахгүй ногоон дугаар олгох шийдвэр нь:
-100 хувь цахилгаан буюу BEV төрлийн автомашинд шууд ногоон дугаарыг олгоно.
-Мөн EREV төрлийн буюу үндсэн хөдөлгүүр нь цахилгаан, түүн дээрээ нэмээд батарей цэнэглэх зориулалтын нэмэлт эх үүсвэртэй, цахилгаан тээврийн хэрэгслийг эко ангилалд оруулж, дугаарын хязгаарлалтаас чөлөөлөх шийдвэр гарчээ.
Олон нийтийн дунд энэ шийдвэр приус, акуа, хосолмол хөдөлгүүртэй Hybrid тээврийн хэрэгслүүдэд мөн хамаатай гэсэн ташаа ойлголт явж байна. Hybrid тээврийн хэрэгслүүдэд ногоон дугаар олгохгүй гэдгийг онцлов.
100 хувь цахилгаан болон түүн дээрээ нэмэлт батарей цэнэглэх эх үүсвэр буюу жижиг хэмжээний генератор суурилуулсан тээврийн хэрэгсэлд ногоон дугаар олгоно гэв.
Засгийн газрын "Чөлөөлье" санаачилгын хүрээнд, цахилгаан тээврийн хэрэгслийг нэмэгдүүлэх, 2024 оны 11 дүгээр сараас эхлэн импортын тээврийн хэрэгсэлд НИТХ-ын шийдвэрээр дугаар олгохгүй байгаа ба үүнтэй холбоотойгоор цахилгаан машинд дугаар олголтын хязгаарлалтаас чөлөөлөх сайдын тушаал гарсан.
Мөн үндсэн хөдөлгүүр нь цахилгаан, нэмэлт цэнэглэгч эх үүсвэртэй тээврийн хэрэгслийг хамруулна. Харин Тоёота приус, акуа гэх мэт хос хөдөлгүүртэй автомашин үүнд хамаарахгүй. Улсын хэмжээнд 2215 цахилгаан тээврийн хэрэгсэл бүртгэлтэй болон рийв хөдөлгүүртэй 72 ширхэг байна. Мөн нийт 1,3 сая тээврийн хэрэгсэл байгаагийн 553 мянга нь хосолмол хөдөлгүүртэй. Тэдэнд ногоон дугаар олгохгүй хэмээн мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна