"Оюутолгой" ХХК-иас залруулга мэдээлэл гаргасныг хүргэж байна.
Өнгөрсөн долоо хоногт бид энэ оны эхний улирлын тайлангаа танилцуулсан. Энэ үеэр компанийн үйл ажиллагааны 2025 оны жилийн тайлан, 2026 оны 1-р улирлын гүйцэтгэлийн үзүүлэлтийг нийтэлсэн. Эдгээр тайланд нийтэлсэн тоо баримт үнэн зөв. Гагцхүү хэвлэлийн мэдээ дэх хүснэгтэд алдаа гарч 2025 оны 4-р улирлын зарим тоог 2025 оны нийт дүнгээр оруулсан байсан бөгөөд үүнийг зассан болно.
Тус алдаа нь санаатай үйлдэл биш ч үүнээс үүдэн зөрүүтэй ойлголт өгсөнд хүлцэл өчье. Бид цаашид илүү няхуур нягтлах арга хэмжээг авах болно.
Ил тод, үнэн зөв мэдээллээр хангах нь бидний зорилго. Жилийн болон улирал тутмын тайланг цаг хугацааны дарааллаар компанийн цахим хуудас www.ot.mn -ний “Тойм мэдээ” хэсэгт олон нийтэд тухай бүр нээлттэй байршуулсныг үзэх боломжтой.
Та бүхэн өөрсдийн хэвлэл мэдээллийн сувгуудад тус үйлдвэрлэлийн тайланг нийтэлсэн бол энэхүү хавсралт хүснэгтээр засварлан оруулж өгнө үү.
Хүндрэл учруулсанд хүлцэл өчье. Та бүхнийг ойлгож хүлээж авна гэдэгт итгэж байна.
Баярлалаа

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна