ЕРӨНХИЙ САЙД Ж.ЭРДЭНЭБАТ КАНАДЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА


Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр /2017.08.03/ Канадын Элчин сайд ноён Эд Жэйгэрийг нутаг буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд, ноён Эд Жэйгэрийг Элчин сайдаар ажилласан хугацаанд хоёр талын харилцаа хөгжиж, олон ажил хийгдсэнд талархаж буйгаа Ерөнхий сайд илэрхийлэв. Мөн хоёр талын одоо байгаа "Өргөн хүрээтэй түншлэл"-ийг "Иж бүрэн түншлэл"-ийн түвшинд хүргэхэд Элчин сайдын оролцоо, хувь нэмэр их гэдгийг онцлов.

Монгол Улс, Канад улс хоорондын "Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах хэлэлцээр"-ийг энэ оноос хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээр зөвхөн Канад болон бусад орны хөрөнгө оруулагч нарт Монголын хөрөнгө оруулалтын хууль, эрх зүйн орчны талаар эерэг дохио өгч чадсан хэлэлцээрийг хөрөнгө оруулагчдад таниулах чиглэлд Канадын тал идэвхтэй хамтран ажиллахыг Ерөнхий сайд хүслээ.

Манай Улс Канад Улстай уул уурхайн салбарт идэвхтэй хамтран ажилладаг ч манай Засгийн газар уул уурхайн салбараас хэт хараат эдийн засгаа төрөлжүүлэхэд анхаарч, тухайлбал Канад Улстай хөдөө, аж ахуйн салбарт хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа Ерөнхий сайд илэрхийлэв. Дашрамд дурдахад, 2017 оны эхний хагас жилийн байдлаар Канадаас нийт 6,9 сая ам.долларын импорт хийсэн байна.

Элчин сайд ноён Эд Жэйгэр, Монгол Улс бол цаашид ч Канадын Улсын гол түнш байсаар байх болно, Канадын Засгийн газраас хэрэгжүүлдэг Хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн тусламж хүртэх 25 орны жагсаалтад Монгол Улс 2014 оноос багтаж, 2016 оноос эхлэн 55.4 сая канад долларын өртөг бүхий 6 төсөл хэрэгжүүлж эхлээд байна гэв.

Манай хоёр улс Оюутолгой том төслөөс гадна уул уурхайн болон худалдааны салбарт идэвхтэй хамтран ажилладаг, мөн банк санхүүгийн салбарт ч хамтын ажиллагаа эрчимжиж байгааг ноён Эд Жэйгэр дурдав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ 1 цагийн өмнө
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм 6 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна 8 цагийн өмнө
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ 10 цагийн өмнө
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана 10 цагийн өмнө
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ 11 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа 11 цагийн өмнө
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 13 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 14 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна Өчигдөр
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ Өчигдөр
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ Өчигдөр
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ Өчигдөр
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ 2026/06/19
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо 2026/06/19
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 2026/06/19
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 2026/06/19