ДОЛООН ТЭРБУМЫН БАЙРАНД АМЬДАРДАГ УИХ-ЫН ГИШҮҮН ХАТАГТАЙ


Улстөр бизнес холилдсоноос болж төрийн үйл ажиллагаа эдийн засгийн бүлэглэлийн эрх ашигт үйлчилж, ард түмнээсээ нүүр буруулдаг болоод олон жилийг ардаа үдэж байна. Хууль тогтоох дээд байгууллагад бизнесмээнүүд үүрлэж, өөрсдийн бизнесийг хамгаалдаг болсон нь цагаандаа гарсан. Түүнчлэн хууль тогтоох дээд байгууллага, төрийн өндөр албан тушаалд бизнесийнхэн шургалсан нь тэдний хөрөнгө орлогын мэдүүлгээс тов тодорхой харагдаж буй юм. Үл хөдлөх хөрөнгө, эзэмшсэн газар, хадгаламж, авлага нь хэдэн тэрбумаар хэмжигдэх УИХ-ын гишүүн бизнесмэн бүсгүй М.Билэгт гэж хэн бэ?

Ямартай ч хэвлэлийн хуудаснаа 2014 онд улстөрд "одгүй" бизнест бэлтэйгээрээ цоллуулж явсан тэрбээр өдгөө УИХ-ын гишүүн хэмээх сэтэр зүүн хууль тогтоох дээд байгууллагад "тууж" явна. Магадгүй хэл аманд өртөж, хууль, дүрэм журам зөрчдөгөөрөө алдартай түүнд хууль тогтоох байгууллагад сууж байх нь бизнесээ хамгаалах нэгэн гарц, шийдэл ч байж мэдэх юм.

Олон зүйл нуршилгүй УИХ-ын гишүүн М.Билэгтийн хөрөнгө орлоготой уншигч та бүхнийг танилцуулъя.

Өөрийн орлого – 931,3 сая

Гэр бүлийн гишүүдийн орлого – 6 сая

Орон сууц нэг -7,5 тэрбум

Lexus 570 хоёр байдаг бөгөөд 230 сая

Эзэмших эрхийн 1884 м2 нэг газартай бөгөөд 4,1 тэрбумаар үнэлэгдсэн байна

Үнэт эдлэл, түүх соёлын үнэт зүйл- 30 сая

Хадгаламж 174,6 сая

Авлага: М.Ганбаганаас 12,8 тэрбум



Түүний хөрөнгө, орлого нэг иймэрхүү, харин түүхийг нь хэвлэлийн хуудаснаас харах юм бол тийм ч таатай намтаргүй нэгэн гэдэг нь харагдаж буй юм.

Mnews.mn вэб сайтад 2014 онд М.Билэгтийн талаар ийнхүү нийтэлж байжээ.

Улстөрд "одгүй" ч, бизнестээ бэлтэй М.Билэгт гэгч хэн бэ?

"Ачлал трейд" ХХК-ийг өнгөрсөн сонгуулиар МАН-аас Баянхонгор аймгаас нэр дэвшиж байсан М.Билэгт хэмээх хатагтай толгойлдог. Тус компанид хүмүүсийн сайн мэдэх "Ачлал" их дэлгүүр багтдаг аж.

Мөн тус компани барилгын салбарт орж ажиллаад 10 гаруй жилийн нүүрийг үзэж буй бөгөөд салбартаа бол туршлагатай, үлгэр жишээ байхаар атал энэ мэт хууль зөрчсөн үйлдлүүд гаргаж, үргэлж олны хэл ам таталсаар ирсэн.

Тухайлбал, 2009 онд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлгүй хятад иргэд ажиллуулж байжээ. Түүнчлэн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд барьсан "Оранж" тауны оршин суугчид "Оршин суугчдыг барьцаалан, сонгуулийн зардлаа нөхөх гэлээ" гэх зэргээр багагүй хэл ам таталсан удаатай.

Харин "Ачлал трейд"-ийн захирал М.Билэгтийн талаар тодруулбал, тэрбээр МАН-ын гишүүн бөгөөд 2012 оны сонгуулиар Хонгор нутагт нэр дэвшээд амжилт олоогүй байна.

Гэсэн ч өнөөдөр хууль зөрчин, хүссэн газраа барилга барьж буйг нь харахад түүний бизнес улстөрийн карьерыг нь бодвол "одтой" явдаг бололтой. Гэхдээ юм бүхнийг мөнгөөр шийдэх гэдэг муу аргад мэргэшсэн энэ хатагтай хотын эрх мэдэлтнүүдийн суудлыг ганхуулж, АТГ-ыг завгүй болгох бололтойдог оо.

Ц.Бат


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ 56 минутын өмнө
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм 6 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна 8 цагийн өмнө
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ 10 цагийн өмнө
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана 10 цагийн өмнө
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ 11 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа 11 цагийн өмнө
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 13 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 14 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна Өчигдөр
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ Өчигдөр
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ Өчигдөр
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ Өчигдөр
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ 2026/06/19
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо 2026/06/19
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 2026/06/19
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 2026/06/19