МАН-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ


Монгол ардын намын гишүүд дэмжигчид намынхаа үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, намаа өөрчилж, шинэчлэх ажлыг өрнүүдээд байгаа билээ. Өмнө нь 2014 онд мөн л намын залуус намаа шинэчлэх ажлыг эхлүүлж байсан ч тэгс гээд намжиж байсан удаатай. Харин энэ удаагийн намаа эрүүлжүүлж, шинэчлэх хөдөлгөөн хэр удаан, ямар үр дүнтэй үргэлжлэхийг хэнч хэлж мэдэхгүй юм.

Өнөөдөр Үндэсний мэдээллийн төлд МАН-ын гишүүд, дэмжигчдийн Цэгцлэх хөдөлгөөнөөс мэдээлэл хийж, намынхаа удирдах зөвлөлд шаардлага хүргүүлж байгаа тухайгаа дуулгалаа.

Уг шаардлагадаа "МАН-ЫН УДИРДЛАГУУД ЭЕ ЭВЭЭ ЭРХЭМЛЭН, ДОТООД АСУУДЛАА ЯАРАЛТАЙ ЦЭГЦЛЭН ТӨРИЙН ХЭРГИЙГ ЦАЛГАРДУУЛАЛГҮЙ ЯВУУЛАХ НЬ НИЙГМИЙН ХҮЛЭЭЛТ БОЛООД БАЙГААГ МАН-ЫН ГИШҮҮД, ДЭМЖИГЧИД УДИРДЛАГУУДАЛ САНУУЛЖ БАЙНА.

ҮНДЭСЛЭЛ
2016 оны УИХ-н сонгуулийн үр дүнгээр МАН-ын байгуулсан Засгийн газар Монгол улсын сан хөмрөгийг Нэг ч грамм алтны нөөцгүй, Нэг ч цент валютийн нөөцгүй олон тэрбум долларын өртэйгөөр хүлээн авсныг ард түмэн санаж байгаа.
ЭЗ-ийн чиг хандлагыг тодорхойлж, хямралыг гэтлэн , цочир хүндрэлээс гаргах нэн хариуцлагатай үүрэг хүлээсэн. ЗГ өндөр хүүтэй зээлийг бага хүүтэй зээлээр сольж бууруулах, хугацаа дуусч буй зээлийн хугацааг сунгах, дотоодын үйлдвэрлэлийг сэргээн ажлын байр нэмэгдүүлэх гэх мэт олон тулгамдсан асуудалыг ойрын хугацаанд шийдвэрлэж, дунд хугацаанд зээлийн тодорхой хэсгийг төлөх зэрэг ажлыг хийж цочир хямралаас амс хийж амжсан боловч энэ нь ЭЗ хямрал, хүндрэлээс гарсан явдал биш юм.
Улс эх орны нөхцөл байдал хүнд байхад, ерөнхийлөгчийн сонуулиас хойш улс төрийн хариуцлагын асуудал үүсэж МАН-н дарга нарын дунд үл ойлголцол үүсэж эхлэв.
МАН-н дотоод асуудлаас болж төрийн ажил цалгардах ёсгүй. Иймд МАН дотоод асуудлаа яаралтай цэгцлэх шаардлагатай байна. Мөн намын их хурлын өмнө фракц бүлэглэлийн дарга нар намыг талцуулж, эв нэгдлийг алдагдуулах, өөрсдийн шатрын хүүнүүдээрээ хэвлэлийн хурал ээлжлэн хийлгэж, элдвээр нэгнийгээ харлуулж байгаа нь хэн нэгний идэш болох вий хэмээн МАН-н гишүүд дэмжигчд эгдүүцүүлж байгааг үүгээр мэдэгдэж байна.
Нөгөө талаас "яаралтай шийдэх" нэрийн дор асуудалд хайнга хандаж, ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө болон сонгуулийн үеэр нийгэм эдийн засгийн бодлогын алдаа гаргаж, буруу ажилласан. Томилгоо, 60 тэрбумын асуудлуудын эзэдтэй хариуцлага тооцох ажлыг хойшлуулж, орхигдуулж болохгүй бөгөөд 2020 оны сонгуульд ялалт байгуулах нь ЭЗ-н хүндрэл, их хэмжээний гадаад өрнөөс чөлөөлөх үйл ажиллагааг үр дүнтэй үргэлжлүүлэн явуулах үндэс болох юм.

Хариуцлага
Гэвч энэ хариуцлагатай цаг хугацааны өндөрлөгт ерөнхийлөгчийн сонгуулиар ялагдаж, улс төрийн тогтворгүй үл ойлголцсон байдал бий болох нөхцөл байдлыг МАН-ын бага хурал нийгэм ЭЗ, иргэдийн хүлээлт, намын гишүүд анхан шатны нэгж, үүрийн дарга нарын санал бодлыг тусгалгүйгээр "нэр дэвшигчийг тодруулснаар" ялагдал хүлээх нөхцөл байдлыг бий болголоо. Иймд дээрх нөхцөл байдлыг бий болгосон холбогдох албан тушаалтнуудтай яаралтай намын дүрэм журмын дагуу улс төрийн хариуцлага тооцож, шинээр яаралтай ЖИНХЭНЭ Мэргэжлийн засгийн газрыг эмхэлэн байгуулах нэн чухал шаардлагатай байна.

Намын дотоод хурал, зохион байгуулалт,
Дээр дурдсанчлан төрийн ажлыг цалгардуулалгүй явуулахын тулд намын дотоод асуудлыг яаралтай шийдэх шаардлагатай байгааг дээр дурдсан. Үүний тулд намын бага хурлыг яаралтай хуралдуулж, намын их хурлын товыг 2017 оны 09 –р сард багтаан зарлах. Намын их хурлыг хийх бэлтгэл ажлыг өндөр түвшинд зохион байгуулах, Намын их хурлын төлөөлөгчдийг сонгох анхан шатны нэгжүүдийн хурлуудыг улс орон даяар ажлын 5 хоногийн өмнө ил тод нээлттэйгээр зарлаж, намын гишүүдийн бүрэн оролцоог хангаж, үүрийн дарга нарыг дээд удирдлагаас ямар нэгэн дарамт шахалтанд оруулалгүйгээр, намын дүрмийн дагуу дотоод ардчилалтай зохион байгуулахыг шаардаж байна.
Жирийн иргэд, залуус тодорхой хэдхэн зүйлийг л төрөөс хүсдэг. " Ажлын байр, тогтмол орлого, тогтвортой байдал, эрүүл нийгэм, гэрэлтэй тодорхой ирээдүйг л хүсч байгаа" МАН-н дарга, удирдлагууд эвээ эрхэмлэн эвлэлдэж, үүргээ биелүүлэн ажиллах шаардлагатай байгааг үүгээр мэдэгдэж байна.

Бид Ардчилсан нам шиг эрх мэдэл ашиг сонирхлын төлөө өвөр зуураа жийлцэж, төрийг хэдэн хэсэг тасчин хаяж, энэ улсыг хөөрхийлөлтэй байдалд оруулах эрх бидэнд байхгүйг дахин сануулья.

Дээрхи үндэслэлийн улмаас энэхүү шаардлагыг МАН-ын Удирдах зөвлөлд хүргүүлэж байна. Хувийг Намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, Ерөнхий сайд, Шадар сайд нарт хүргүүлж байна.

Монгол Ардын Намын гишүүд дэмжичдийн
цэгцрэх хөдөлгөөн

2017.08.16" гэжээ.

Б.Ирээдүй


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ 55 минутын өмнө
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм 6 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна 8 цагийн өмнө
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ 10 цагийн өмнө
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана 10 цагийн өмнө
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ 11 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа 11 цагийн өмнө
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 13 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 14 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна Өчигдөр
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ Өчигдөр
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ Өчигдөр
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ Өчигдөр
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ 2026/06/19
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо 2026/06/19
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 2026/06/19
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 2026/06/19