ТОПОРУУД Ц.САНДУЙГ ОГЦРУУЛАХЫН ТУЛД НЭГ ТӨЛӨӨЛӨГЧИЙНХЭЭ БИЕД ХАЛДАЖ ГЭМТЭЛ УЧРУУЛЖЭЭ


НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах албан бичигт МАН-ын 16 төлөөлөгч гарын үсэг зурсанаа өнгөрөгч долоо хоногт мэдэгдсэн. Тэгвэл уг бичигт НИТХ дахь АН-ын 11 төлөөлөгч нэгдэж буйгаа өнөөдөр мэдэгдэж, "60 тэрбумын" гэх асуудалтай холбогдуулан НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах нь зүйтэй гэсэн.

Тэгвэл НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун энэ талаар байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр "Манай бүлэг 34 төлөөлөгчтэй. Гарын үсэг зурсан гишүүдийн 16 болохоор бүлгийн байр суурийг илэрхийлж чадахгүй. Тэгэхээр энэ бол олонх болоогүй гэсэн үг. Дөнгөж сая АН-аас хэвлэлийн бага хурал хийхдээ манай намын 11 гишүүн зураад МАН-ын 27 төлөөлөгч гарын үсгээ зурлаа гэж хэлсэн. Энэ бол худлаа мэдээлэл. Хуулийн дагуу ээлжит бус хурлыг хуралдуулах хэмжээнд хүрээгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сошиалаар НИТХ-ын даргыг огцруулахаар гарын үсэг зураагүй төлөөлөгчид нь 60 тэрбумын хэргийг хамгааллаа, өмгөөллөө хэмээн бичиж байна. Тийм зүйл байхгүй ээ гэдгийг хэлмээр байна. Мөн өнгөрсөн долоо хоногт намын Удирдах зөвлөл хуралдсан. Хурлаар Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор хүмүүст хариуцлага тооцохгүй. Учир нь одоо ажиллаж байгаа хүмүүс УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан. Тиймээс ямар нэгэн хариуцлагын асуудлыг ярих болоогүй. Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг МАН-ын Бага хурал, Их хурлаар ярина. Хурал ирэх сард буюу 20 хоногийн дараа болно. Тэр болтол намыг хагаран бутаргаж, төр захиргааны байгууллагын ажлыг удаашруулан сааруулах нөхцөл байдал үүсч байна. Тиймээс АН-ынхан зохион байгуулалттайгаар намыг хагалган бутаргах үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуулинд Иргэдийн хурлын даргыг гарын үсэг зурж огцруулна гэсэн нэг ч заалт байхгүй. Өөрөөр хэлбэл 30 хүн буюу 2/3-оос дээш хүн гарын үсэг зурсан бол ээлжит бус хурлыг хуралдуулна, 2/3-оос дээш санал гарсан бол хурал тарна гэсэн хоёр л заалт бий. Тиймээс эдгээр гарын үсэг зурсан гээд манай намын болон АН-ын төлөөлөгчид хуулиа мэдсэн хэрнээ зүгээр л улстөрийн зорилготой шоу хийж байна гэдэг нь илт байна. Өнөөдөр бид улстөр хийх гэж НИТХ-д сонгогдоогүй. Иргэдийн мянга мянга асуудлыг шийдэх гэж сонгогдсон гэдгээ санах хэрэгтэй" гэв.

П.Баярхүү: Асуудлыг хэлэлцэхгүй гэж зугтаагүй

НИТХ-ын МАН-ын бүлгийн гишүүн П.Баярхүү "МАН-ын бүлгийн төлөөлөгчид МАН-ын нэрийн өмнөөс сонгуульд өрсөлддөг. МАН дотроо бүтэцтэй, зохион байгуулалттай нам. Хэдийгээр төлөөлөгчдөд бүрэн эрх нь байдаг боловч МАН-ын Удирдах зөвлөл, Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид хуралдах ёстой. Бүх зүйл дүрэм, журмынхаа дагуу явагдана. Асуудлыг хэлэлцэхгүй гэж зугтаагүй. Дүрэм журмынх нь дагуу явах ёстой" гэлээ.

Ямартай ч дээрх нэр бүхий хоёр төлөөлөгч манай намын нөхдүүд АН-ынхантай нийлж улстөрийн шоу хийж байна хэмээн мэдэгдлээ. Тэгвэл хурлын даргыг огцруулах гарын үсэг зуруулах үеэр нэр бүхий зургаан төлөөлөгч бусдад хүч хэрэглэн гарын үсэг зуруулах оролдлогыг хийжээ.

Т.Цэрэнноров: Манай намын зургаан хүн гарын үсэг зуруулах гэж хүч хэрэглэсэн

Энэ талаар НИТХ-ын төлөөлөгч Т. Цэрэнноров "Манай намын нэр бүхий зургаан хүн "Blue sky" зочид буудлын 25 давхарт цугларч намайг утсаар дуудах үед нь би очсон. Надаас гарын үсэг зурахыг шаардахад нь би "Шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй, мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа зүйлд итгэхгүй байна" гэж хэлсэн. Ингээд бидний хооронд бага зэрэг маргаан үүсч тэд надад хүч хэрэглэн миний хүзүүг мушгисан. Манай намын зургаан төлөөлөгч хурлын даргыг огцруулах албан бичигт гарын үсэг зуруулах гэж хүч хэрэглэсэн. Улс төрийн нам гэдэг бол гишүүдийн үзэл бодол, үнэт зүйл дээр нэгддэг. Намын бодлогоос дээгүүр хувь хүний амбиц байж болохгүй. 60 тэрбумын асуудал хуулиар тогтоогдоогүй байхад зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа зүйл дээр үндэслэж намынхаа удирдлага руу дайрна гэдэг байж болохгүй зүйл. Энэхүү хүч хэрэглэсэн асуудлыг эхлээд бүлгийн хурал дээр яах эсэхээ ярилцаж байж шардлагатай гэвэл хуулийн байгууллагад хандана хэмээлээ.

Юутай ч дээрх нэр бүхий гишүүд намынхөө иөлөөлөгчдийг хуулиа сайтар байгаа мэдэж байгаа хэрнээ ийнхүү улстөрийн шоу хийж байгаад харамсч байгаагаа хэлж байсан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 1 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 3 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 4 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 5 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 5 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 6 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 6 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 7 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 8 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 8 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 10 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 10 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 10 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 11 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 12 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 13 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр