ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХ ЭСЭХ АСУУДЛЫГ ЭХЛЭЭД ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООГООР ХЭЛЭЛЦЭНЭ


УИХ-ын нэр бүхий гишүүд засгийн газрыг огцруулах бичгийг өчигдөр УИХ-ын дэд дарга Я.Санжмятавд өргөн барьсан билээ. Тэгвэл УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 38.1-т зааснаар Ерөнхий сайдыг огцруулах саналыг УИХ-д өргөн мэдүүлснээс хойш 7 хоногийн дотор Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, санал дүгнэлт гаргах заалттай байдаг аж. Харин нэгдсэн хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлт гарснаас хойш 7 хоногийн дотор хуралдаж, шийдвэрлэх ёстой юм байна.

Ямартай ч Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг эхлээд Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх бөгөөд уг хороонд хэн хэн байгааг уншигч та бүхэнд хүргэе.

Төрийн байгуулалтын байнгын хороонд УИХ-ын дараах гишүүд байдаг байна.

1.Октябрийн Баасанхүү

2.Жалбасүрэнгийн Батзандан


3.Батжаргалын Батзориг

4.Болдын Жавхлан

5.Данзангийн Лүндээжанцан

6.Жамъянгийн Мөнхбат

7.Цэндийн Мөнх-Оргил

8.Батсүхийн Наранхүү

9.Дуламсүрэнгийн Оюунхорол

10.Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ

11.Отгонбилэгийн Содбилэг

12.Долгорсүрэнгийн Сумъяабазар

13.Батбаярын Ундармаа

14.Дамдины Хаянхярваа

15.Намсрайн Цэрэнбат

16.Миеэгомбын Энхболд

17.Нямаагийн Энхболд

18.Дондогдоржийн Эрдэнэбат

19.Жаргалтулгын Эрдэнэбат

Эндээс Ж.Батзандан, Б.Наранхүү, Д.Эрдэнэбат нар нь АН-ын гишүүд , харин О.Баасанхүү МАХН-ын гишүүн юм. Харин Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан МАН-ынн гишүүдээс Б.Батзориг, Б.Жавхлан, Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар нар байгаа юм.

Н.БАТ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 7 минутын өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 25 минутын өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 1 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 1 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 2 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 3 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 3 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 3 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 5 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 6 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 6 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 7 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 8 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 8 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ Өчигдөр