​АН-ЫН ТОХИРОО ЮУ БАЙХ БЭ


Хууль тогтоох дээд байгууллагад 65 суудал авсан МАН-ын нэр бүхий 30 гишүүн засгийн газраа огцруулах бичгийг УИХ-ын дэд дарга Я.Санжмятавд өргөн барьсан явдлыг олон нийт болон улс төрийн нам, улстөрчид тийм ч таатай хүлээж авахгүй байгаа бололтой. Ямар сайндаа л сөрөг хүчний дарга нь эрх баригч намд "сургаал хайрлаж" суухав.

Сөрөг хүчний дарга С.Эрдэнэ " Засгийн газрыг огцруулна, огцруулахгүй гэдгээс илүү өнөөгийн нийгэм, эдийн засгийн тулгамдаж буй асуудал дээр илүү бодит дүгнэлт, алхам хийх шаардлагатай. МАН-ын засгийн газрын хувь заяаг АН шийдэхгүй, шинэ засагт ч орохгүй" гэж мэдэгдээд байгаа юм.

Хуулиараа бол чуулганы хуралдаанаар гишүүдийн 51-ээс дээш хувь нь дэмжвэл саналыг нь хүлээн авах горимтой байдаг. Тодруулбал УИХ-ын 76 гишүүний 39 нь огцруулах асуудлыг дэмжвэл засаг унана гэсэн үг юм. Ямартай ч Засгийн газраа унагахаар зүтгэж буй МАН-ын 30 гишүүн дээр намаас нь ганц ч гишүүн нэмэгдэхгүй. Харин АН-аас болон МАХН-ын гишүүн О.Баасанхүү нарын хувьд тохироо нь бүрдвэл Засгийн газрыг огцруулах саналыг дэмжих магадлалтай.

Тэгэхээр хамгийн түрүүнд МАН-ын 30 гишүүн бусад намаас 9 хүний дэмжлэг авахын тулд Засгийн газарт хамтрах саналыг хүргэх тохироог хийх боломжтой. Гэвч АН-ын дарга С. Эрдэнэ "шинээр байгуулагдах засгийн газарт манай нам орохгүй" гээд мэдэгдчихлээ. Хэрвээ АН-ынхан Засгийн газарт орохгүй" юм бол МАН-аас өөр юу хүсэх вэ гэдэг нь хачирхалтай.

Төрийн ордонд "хөвөрч" буй яриагаар бол АН-ынхан АТГ, Шүүх, Прокурор гээд хууль хяналтын байгууллагыг өөрсдийн мэдэлд авах хүсэлтэй байгаа гэх. Тэгэхээр МАН-ынхан эдгээр байгууллагуудаа АН-д өгчихвөл Ж.Эрдэнэбатынхаа Засгийн газрыг унагахад толгой өвтгөх асуудалгүй болох юм. Гэхдээ МАН-ынханы хувьд "энхийн цагаан тагтаанууд" тийм ч олон байхгүй болохоор хууль хяналтын байгууллагыг өөрсдийн мэдлээс тавиад туучих нь эрсдэлтэй байх биз. Харин ч "нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов" гэдэг эрсдэлд өртөх магадлалтай. Гэвч улс төрийн нөхцөл байдал хэрхэн өрнөж, намын бүлгүүд байр сууриа хэрхэн нэгтгэхээс бүх зүйл шалтгаална. Тиймээс Засгийн газрыг огцруулах асуудал УИХ дээр хэрхэн өрнөхийг ажиглаж суух л үлдэж байх шиг байна. .

Ц.Бат


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ 4 цагийн өмнө
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм 9 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна 11 цагийн өмнө
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ 13 цагийн өмнө
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана 13 цагийн өмнө
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ 14 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа 14 цагийн өмнө
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 16 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 17 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна Өчигдөр
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ Өчигдөр
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ Өчигдөр
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ Өчигдөр
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ 2026/06/19
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо 2026/06/19
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 2026/06/19
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 2026/06/19