ЯПОНЫ ШАДАР САЙД ГИТЛЕРИЙН СЭДЭЛ САНААГ ЗӨВТГӨН ДУУЛИАН ДЭГДЭЭВ



Японы Шадар сайд, 76 настай Таро Асо Дэлхийн хоёрдугаар дайныг дэгдээж, олон арван сая гэмгүй хүний аминд хүрсэн Германы гуравдугаар рейх Адольф Гитлерийн үзэл бодол, сэдэл санааг зөвтгөсөн өнгө аястай үг хэлсэн нь томоохон дуулиан дэгдээв.

"Гитлерийн үзэл бодол, сэдэл санаа зөв байлаа ч гэсэн олон сая хүний аминд хүрсэн тул тийм сайн улстөрч байгаагүй" гэж Таро Асо өгүүлжээ. Японы Либерал-Ардчилсан намын фракцын семинар дээр улстөрчдийн үзэл бодол, үйлдлийн ялгааны талаар үг хэлэхдээ дурьдсан эдгээр үгсийг Японд төдийгүй дэлхий даяар эгдүүцэн хүлээн авч, шүүмжилж эхлээд байна.

"Японы төр засгийг гутамшиг болголоо. Тэр ажлаа хийх эрх чадвартай хүн эсэх нь эргэлзээ төрүүлэв" гэж Японы Ардчилсан намын тэргүүлэгчдийн нэг Казунори Ямана мэдэгджээ.

"Гитлерээр жишээ авах нь байж болшгүй зүйл байж. Тиймээс ч би дээрх жишээнээс эрс татгалзаж байна. Гитлерийн үзэл бодол, санаа сэдлийг дэмжигч бус харин эсэргүүцэгч гэдэг маань миний үгээс илт байгаа. Гитлерийн үзэл бодол, сэдэл санаа маш буруу" гэж Таро Асо удалгүй хариу мэдэгдэл хийжээ.

Таро Асо байсхийгээд л Гитлер юмуу еврейчүүдээр жишээ авдаг зуршилтай нэгэн гэнэ. 2013 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлын талаар мэдэгдэл хийхдээ "Хэн нэгэн ухамсарлаж, мэдэхээс өмнө нацистууд Үндсэн хуулийг шинэчлэн бичсэн юм" хэмээн мэдэгдэж байжээ.

Мөн 2016 онд 90 настай тэтгэврийн хөгшдийн тухайд өгүүлэхдээ "Баян еврейчүүд амьдардаг улс болоосой" гэсэн утгатай үгс хэлж, олны гайхшлыг барсан удаатай.

Японд Германы гуравдугаар рейхийн талаар яриа тун сонирхолтой хэрнээ мөн эмзэг сэдэвт тооцогддог. Учир нь Адольф Гитлер Европыг бүрэн эзлэхээр дайтаж байх үед япончууд Азийг бүрэн эзлэхийг зорьж дайн дэгдээж байсан билээ.

М.Болджин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ 4 цагийн өмнө
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм 9 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна 11 цагийн өмнө
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ 13 цагийн өмнө
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана 13 цагийн өмнө
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ 14 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа 14 цагийн өмнө
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 16 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 17 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна Өчигдөр
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ Өчигдөр
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ Өчигдөр
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ Өчигдөр
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ 2026/06/19
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо 2026/06/19
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 2026/06/19
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 2026/06/19