Ж.ЭРДЭНЭБАТ: ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХ МОНГОЛ ИРГЭНИЙГ БЭЛТГЭХЭД БҮХ БОЛОЛЦООГОО ДАЙЧЛАН АЖИЛЛАНА


Эрдмийн баярын энэ өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын ууган сургуулийн нэг ерөнхий боловсролын гуравдугаар дунд сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо.

Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 2300 гаруй сургалтын байгууллагад 980 гаруй мянган хүүхэд, залуус суралцана. 73 мянган зургаан настан эрдмийн их өргөөний босгоор алхан орж байна. Эрхэм дүү нар та бүхний зорилго бол дэлхийд өрсөлдөх боловсрол, мэдлэг, чадвартай иргэн болох юм. Үүний төлөө Засгийн газар бүхий л бололцоогоо дайчлан ажиллана. Эцэг эхчүүд, багш та бүхэн ч хариуцлагатай байж, хичээж ажиллах учиртай" гэж Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ.

Тэрээр мөн Монголын төр ирээдүй хойч үе, хүүхэд чанартай, сайн боловсрол олгохын тулд тогтмол хөрөнгө оруулалт хийх ёстой. Өнөөдөр бид төсвийн орлогынхоо таван төгрөг тутмын нэгийг боловсролд зарцуулж байна гэдгийг тэмдэглэлээ.

"Ерөнхий сайдын хувиар хичээлийн шинэ жилийн хоёр дахь нээлтдээ оролцож байна. Өнгөрсөн намар өөрийнхөө анх сурч байсан сургуулийн нээлтэд оролцсон бол энэ жил Монгол Улсын ууган сургууль, гуравдугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож байна. Энд цугласан зарим хүүхдийн нойр урд шөнө хүрээгүй байх. Миний тавдугаар ангийн охин бас хичээл, сургуульдаа явна гэж догдлоод шөнө нойр муутай хоносон. Хүүхдүүд ингэж л догдолж, хүсч мөрөөдөж, есдүгээр сарын 1-нийг хүлээдэг. Өнөөдөр энэ өдөр тохиож байна. Монголын ирээдүй болсон хүүхэд, дүү нартаа сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Энэ ирээдүйг гэрэл гэгээтэй байлгахын төлөө Монгол Улсын Засгийн газар хичээн ажиллах болно" гэж Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ 4 цагийн өмнө
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм 9 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна 11 цагийн өмнө
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ 13 цагийн өмнө
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана 13 цагийн өмнө
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ 14 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа 14 цагийн өмнө
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 16 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 17 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна Өчигдөр
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ Өчигдөр
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ Өчигдөр
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ Өчигдөр
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ 2026/06/19
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо 2026/06/19
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 2026/06/19
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 2026/06/19