​ТРАМП УМАРД СОЛОНГОСЫН ЭСРЭГ ЦӨМИЙН ЗЭВСЭГ ХЭРЭГЛЭХЭД БЭЛЭН ГЭДГЭЭ МЭДЭГДЭВ



Өнгөрсөн ням гаригийн үүрээр Умард Солонгосын тал устөрөгчийн бөмбөг амжилттай туршсанаа албан ёсоор зарласан. Атомын бөмбөгөөс хэдэн зуу, мянга дахин хор хөнөөлтэй энэхүү бөмбөгийг туршсан явдал Солонгосын хойг дахь нөхцөл байдлыг улам хурцатгалаа.

Хэвлэлүүдийн мэдээлж буйгаар Умард Солонгосын устөрөгчийн бөмбөгийн тэсрэлтийн хүч ойролцоогоор 100 килотонн байсан гэнэ. Түүхээс харвал Японы Хирошимад хаясан атомын бөмбөгийн хүч 15 килотонн байсан гэдэг. Тэгэхээр Умард Солонгосын бөмбөг хүчтэй нь тодорхой ойлгогдоно.

Энэхүү явдал АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг Умард Солонгосын эсрэг цөмийн зэвсэг хэрэглэхэд бэлэн байгаагаа мэдэгдэхэд хүргэжээ. Дональд Трамп Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй утсаар ярихдаа "Холбоотнуудынхаа аюулгүй байдлыг хангахын тулд дипломат болон энгийн арга хэрэглэхээс гадна мөн цөмийн зэвсэг хэрэглэхэд бид бэлэн" гэж хэлсэн байна.

Мөн Пентагоны тэргүүн Жеймс Мэттис "Бид тэдэнд маш хүчтэй хариу цохилт өгөхөд бэлэн байгаа" гэж мэдэгджээ. Гэхдээ Солонгосын хойг дахь хурцадмал байдлыг намжаах өөр хэд хэдэн гарц байгааг ч Жеймс Мэттис дурьджээ. АНУ-ын зүгээс цөмийн зэвсэг хэрэглэлээ гэхэд Умар Солонгосыг бүхэлд нь үгүй хийхийг зорихгүй гэдгээ ч Жеймс Мэттис дурьдсан байна.

М.Болджин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ 5 цагийн өмнө
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм 10 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна 13 цагийн өмнө
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ 14 цагийн өмнө
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана 15 цагийн өмнө
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ 15 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа 16 цагийн өмнө
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 18 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 19 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна Өчигдөр
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ Өчигдөр
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ Өчигдөр
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ Өчигдөр
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ 2026/06/19
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо 2026/06/19
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 2026/06/19
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 2026/06/19