У.ХҮРЭЛСҮХ ​ЕРӨНХИЙ САЙД БОЛВОЛ БОНД ГАРГАЖ ӨРӨӨ ТӨЛНӨ ГЭВ ҮҮ


Засгийн газраа унагасан эрх баригчид Тусгаар тогтнолынхоо ордны долоон давхарт хаалттай хаалганы цаана өдөр шөнө хуралдсан юм. Засгийн газраа унагах нь зөв, засгийн газраа унагах нь буруу гэж эрх баригчид 2 хуваагдаад 2-3 өдөр маргахаар байлаа. Бага хуралд ирсэн 300 орчим төлөөлөгчийн 60 нь санал хэлнэ хэмээн бүртгүүлснийг бага хурлын гишүүн Ж.Энхбаяр таслах санал гаргаж урьд шөнө үүрээр дуусгав.

МАН-ын бага хурлын гишүүд хэлэлцэх, хэрэлдэхийн завсарт хуралдсаны эцэст 65 суудал авсандаа хэтэрхий эрдсэн, сонгуулийнхаа пиарыг муу хийсэн, сонгууль удирдсан хүмүүс зохион байгуулалт муутай ажилласан гэдэг ерөнхий том дүгнэлтэнд хүрчээ. Харин бага хурлын гишүүн Р.Раш нь заалнаас энэхүү илтгэлтэй холбогдуулж сонгуулийн үеэр алдагдсан бичлэгүүд хаанаас алдагдсан, хэнд хариуцлага тооцсон талаар асуусан байна. Түүний асуултанд илтгэл тавьж байсан Д.Болдмандал дарга хариулахдаа "...тухайн бичлэгийг намаас алдаагүй. Өмнөх, хойдох бичлэгүүд байсан бөгөөд тэдгээр дүрснүүдийг ашиглан эвлүүлэг хийсэн" гэжээ.

Монгол улсын Ерөнхий сайдын үүргийг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбат өнгөрсөн хугацанд засгийн газрын хэмжээнд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар ярьж, Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж, чагнасан асуудал байхгүй" гэдгээ хурлын үеэр хэлсэн байна. У.Хүрэлсүхийн хувьд чагнасан тагнасан талаар огт мэдээлэл тайлбар хийгээгүй өнгөрчээ. Хурлын эхэнд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Мөнхбат засгийн газрыг унагасан гишүүд рүү ширүүн үг шидэж, "та нарт ч бас "но" байгаа шүү" гэж анхааруулсан байна.

БОАЖ Сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхорол "АН-ынхантай нийлж засгаа унагасан та нарын буруу" гэж Ж.Мөнхбатыг дэмжсэн бол Засгийн газрыг унагаж, шударга ёсны "эрэлд мордоод" байгаа гишүүд "Концесс гэх мэт шударга бус зүйлүүдтэй эвлэрч ажиллаж чадахгүй. Тиймээс ийм шийдэлд хүрсэн" гэдгээ хэлжээ. Харин Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Бямбацогт "МАН-ын ерөнхийлөгчийн сонгуульд өвдөг шороодсон нь олон шалтгаантай. Бүр тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Гантулгын хүчингийн хэрэгт холбогдсон явдалтай холбоотой" гэж хэлсэн байна.

Монголын ууган хүчний нэг болох МАН нь дотооддоо зөрчил, маргаан нэлээд байгаа ч бага хурлын гишүүд аль болох нууж, хурал тайван болсон гэх мэдээллийг өгч байгаа юм. Гэвч эх сурвалжийн мэдээлж буйгаар бол тийм ч таатай уур амьсгалтай хурал болоогүй байна. МАН-ын бага хурлын 11 гишүүн төрийн албанд очсон учир тэднийг чөлөөлж орлон томилуулах асуудлыг намын дарга М.Энхболд оруулж ирсэн байна. Гэвч "МАН-ын их хурлын төлөөлөгчдийг оруулах журмыг ярьж дуусаагүй байхад хажуугаар нь оруулж ирлээ" гэж тус намын шинэчлэлийн хорооны залуус дөвчигнөж, бага хурлын гишүүн н.Батсүмбэрэл хурал даргалагч С.Төмөр-Очирийг хурал удирдаж чадахгүй байна буу" гэх мэтээр хашгирч байсан тухай мэдээлэл байгаа юм.

Ер нь шинэчлэлийн хорооны гэх Т.Аюурсайхан, н.Ганхуяг, н.Батсүмбэрэл нарын гишүүд хурлын уур амьсгалыг эвдэж, орилж хашгирч, санал шүүмжлэлийг өрнүүлж байжээ. Ямартай ч өдөр шөнөгүй хуралдсан МАН-ын бага хурлаас Намынхаа их хурлыг 11-р сарын 20-21 ны өдрүүдэд зохион байгуулах, Монгол Улсын 30 дахь ерөнхий сайдад нэр дэвшигчээр У.Хүрэлсүхийг сонгох гэх мэт асуудлуудыг шийдэж чадсан байна. Харин намын даргын хувьд ирэх сарын 20, 21-ний өдрүүдэд хуралдах Их хурлаараа тодруулах юм. Ерөнхий сайдад нэр дэвшигчдийг тодруулах хурлын үеэр У.Хүрэлсүх дахин бонд гаргаж, өрөө төлөх тухай түлхүү ярьж байсан бол Н.Энхболд, Ө.Энхтүвшин нар нь эв нэгдлийг эрхэмлэх нь чухал байгаа талаар ач холбогдол өгч ярьж байсан аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, нутгийн зүүн хагаст салхитай байна 35 минутын өмнө
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ 10 цагийн өмнө
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм 15 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна 17 цагийн өмнө
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ 19 цагийн өмнө
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана 20 цагийн өмнө
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ 20 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа 21 цагийн өмнө
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 23 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна Өчигдөр
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ Өчигдөр
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ Өчигдөр
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ Өчигдөр
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ 2026/06/19
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо 2026/06/19
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 2026/06/19