ВЕНГЕР: "БАРСЕЛОНА" ПРЕМЬЕР ЛИГТ ОРВОЛ АВАРГА БОЛОХОД УЛАМ ХЭЦҮҮ БОЛНО



Каталон салан тусгаарлахыг эрмэлзэж, ард түмний санал асуулга явуулж, Испанийн төр засаг түүнд нь саад хийж, улс төрийн хурц үйл явдлууд өрнөсөөр байна. Хөлбөмбөгийн хорхойтнуудын хувьд энэ үйл явдал "Барселона" болон "Эспаньол", "Жирона" зэрэг Каталоны багийн хувь заяатай холбоотой тул анхаарал татаж буй билээ.

Тэгвэл "Арсенал"-ын ахлах дасгалжуулагч Арсен Венгер "Барселона"-г Английн Премьер лигт орох боломжийн тухай бодлоо хэлжээ.

"Хэрвээ "Барселона" Премьер лигт орвол аварга болоход улам л хэцүү болно. Гэхдээ одоогоор энэ талаар тухайлан яриад байх хэрэг байхгүй байх гэж бодно. Испанид юу болж буйг сонирхон ажиглая. Тэндэхийн үйл явдал спортод ч нөлөө үзүүлэх магадлалтай.

"Барселона" бол их улстөржсөн клуб. Тэд ямар хариу үйлдэл хийх нь сонирхол татаж байгаа. Английн Премьер лигт хангалттай 20 баг бий. Гэхдээ тоог нь нэмж 24 болгох санаа ч байдаг. Гэвч Испанийн клубыг нэмэхээс өмнө эхлээд Шотландын багуудыг оруулах нь зүй ёсны хэрэг" гэж Венгер мэдэгджээ.

М.Болджин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна 1 цагийн өмнө
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ 3 цагийн өмнө
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана 3 цагийн өмнө
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ 3 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа 4 цагийн өмнө
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 6 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 7 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна 23 цагийн өмнө
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ 23 цагийн өмнө
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ Өчигдөр
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ Өчигдөр
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ 2026/06/19
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо 2026/06/19
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 2026/06/19
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 2026/06/19
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана 2026/06/19
Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна 2026/06/19