СОНИРХОЛТОЙ СУДАЛГАА: БААСАН ГАРАГТ ТАМХИНААС ГАРАХАД ХАМГИЙН ТОХИРОМЖТОЙ


Шинжлэх ухаан, нийгмийн салбарын хүрээнд олон төрлийн судалгаа, шинжилгээ явуулдаг "London School of Economics" их сургуулиас гаргасан судалгаагаар долоо хоногийн ямар гарагт хэрхвэл зохих болон хэрхвэл "сайн" байдаг талаарх сонирхолтой үр дүнг танилцуулжээ.

Даваа

Энэ өдөр өөрийгөө аль болох амрааж, стресснээс ангид байлгахыг илүүд үзэх хэрэгтэй бөгөөд Даваа гарагт зүрхний шигдээсээр нас барах тохиолдол 20% эрсдэлтэй байдаг ажээ.

Мягмар

Хамгийн бүтээлч өдрөөр Их Британичууд Мягмар гарагийг нэрлэсэн бөгөөд хамгийн залхуутай, лазантай өдрөөр ч гэсэн мөн л Даваа гараг нэрлэгджээ. Тиймийн учир энэ өдөр хийхээр төлөвлөсөн ажлуудаа эргэн харж эхнээс нь "чагт"-лж эхлэх хэрэгтэй гэнэ. Өөр нэгэн судалгаагаар энэ өдөр зүүн тархины үйл ажиллагаа идэвхитэй ажилладаг байна.

Лхагва

Хайраа хайж байгаа ганц бие 8000 хүний дунд явуулсан судалгаагаар тэдний 40% нь Лхагва гарагт анхны болзоондоо амжилттай харилцаагаа тогтоож чадсан гэсэн дүнг өгчээ.

Пүрэв

Ялангуяа Пүрэв гарагийн өглөөний "секс"-ийг амтлах нь бусад өдрүүдэд хурьцсанаас хамгийн тааламжтай бас хамгийн хэрэгтэй хором байдаг гэнэ. Учир нь энэ өдөр эр эм хүйсийн сексийн тестостерон ба остроген дааврын ялгарах хэмжээ бусад үеийнхээс тав дахин идэвхитэй байдаг аж.

Баасан

Америкийн эрдэмтдийн судалснаар энэ өдөр "тамхи"-наас гарахад хамгийн тохиромжтой өдөр юм байна. Хачирхалтай нь тамхинаас гарах шийдвэрээс өөр шийдвэр гаргах тохиолдолд төдийлөн амжилт олохгүй гэнэ.

Бямба

Үрийн зулай үнэрлэх буюу төрөхөд хамгийн сайн өдөр бөгөөд энэ өдөр мэндэлсэн хүүхэд бусад өдөр төрсөн хүүхдүүдээс ухаантай, мөн өндөр албан тушаал буюу ерөнхий сайдын алба хаших магадлал өндөр байдаг нь баримтаар нотлогджээ. Тухайлбал 1900 оноос хойш 21 ерөнхий сайд солигдсоны зургаа нь Бямба гарагт төржээ. Түүнчлэн энэ өдөр архидалтын хэмжээ бусад өдрүүдээс өндөр байдаг тул алкохол хэрэглэхгүй байхыг зөвлөжээ.

Ням

Амралтын энэ өдөр гадуур хооллоход хамгийн таатай. Мөн цэцэг тарьдаг бол цэцгээ арчилж тордоход хамгийн тохиромжтой төдийгүй судалгаанд хамрагдсан хүмүүсийн ихэнхи нь Ням гарагийн өглөө, өдөр, оройн зоог бэлдэх нь шүдний эмч дээр очихоос илүү стресстэй байдаг гэсэн байна. Мөн "eMarketer" компаний судалснаар энэ өдөр имэйлээ шалгах хэрэглэгчдийн тоо бусад өдөртэй харьцуулахад харьцангуй өндөр байдаг гэсэн тул мэйл маркетингийн нэн таатай үе гэж үзжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна 1 цагийн өмнө
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ 3 цагийн өмнө
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана 3 цагийн өмнө
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ 4 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа 4 цагийн өмнө
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 6 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 7 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна 23 цагийн өмнө
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ Өчигдөр
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ Өчигдөр
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ Өчигдөр
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ 2026/06/19
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо 2026/06/19
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 2026/06/19
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 2026/06/19
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана 2026/06/19
Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна 2026/06/19