МУ-ЫН УЛС ТӨРД БОЛЖ БАЙГАА ҮЙЛ ЯВДАЛ БНСУ-Д ТААЛАГДАХГҮЙ БАЙГАА УЧРААС ДИПЛОМАТ ЭСЭРГҮҮЦЭЛ ҮЗҮҮЛЭВ ҮҮ


БНСУ-д хууль бусаар ажиллаж, амьдарч байгаа манай иргэдийг албадан гаргах болсон талаар тус улсын Гадаадын харъяатын асуудал эрхэлсэн газраас мэдэгдсэн байна. Уламжлал ёсоор БНСУ-д хараар ажиллаж, амьдарч буй манайхныг сайн дураараа нутаг буц гэж ятгаж буй юм. Харин баривчилгааны үеэр монгол иргэдийг хууль бусаар ажиллуулж байсан нь илэрвэл компанийг 20 сая воноор торгож, дахин гадаадын иргэн ажиллуулах эрхийг нь хасна гэжээ. Ийм явдал байсхий­гээд болдог. Гэ­хдээ сүүлийн 3-4 жилд монгол­чууд эдийн засгийн хям­ралаас шалтгаалан олноороо БНСУ-ыг зорьж байхад тус улс харин ч ийм баривчилгааг бараг хийхээ болиод байсан юм. Үүнээс гадна БНСУ-д суугаа манай Элчин сайд Б.Ганболд ЭСЯ-ныхаа цахим хуудаст саяхан ярилцлагаа тавьж, мэдээ­лэл өгсөн байна. Тэрээр "…Монголоос БНСУ-ыг зорих иргэдийн тоо өдрөөс өдөрт өсч байна. Жил бүр 10 мянгаар нэмэгдэж байгаа гэсэн статистик тоон мэдээлэл байна. Хууль бусаар оршин сууж байгаа иргэдийн тоо ч сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. Сүүлийн 3-4 жилийн байдлаар жилд 2000 иргэн харлаж байна. Энэ нь БНСУ-ыг зорих дараагийн иргэдэд ихээхэн саад болох хандлагатай байна. Сүүлийн үед БНСУ-ын виз мэдүүлэхэд их чанга, хүндрэлтэй болсон гэдэг асуудал яригдаж байгаа. Энэ нь хууль бусаар оршин сууж байгаа иргэдтэй шууд хамааралтай" гэж ярьжээ. Гэхдээ үүнийг ажиг­лаг­чид, улс төр судлаачид арай өөрөөр харж бай­на. БНСУ-д хууль бусаар ажиллаж буй монгол­чуу­дыг баривчилж эхэлсэн нь Монгол Улсад өгч буй мессэж байж магад гэж байна. Учир юу гэвэл сүүлийн сар гаруйн хугацаанд Монгол Улсад Б.Хурц гэдэг "хаданд хальтардаггүй баатар" гарч ирсэн. ТЕГ-ын даргаар ажиллаж байсан энэ эрхэм БНСУ-д Элчин сайдаар явна гэж зүтгээд эхэлсэн юм. Түүнийг УИХ-аар хэлэлцэж эхлэхэд олон асуудал босч ирсэн. Харин өөрөө зарим гишүүний хууль бус үйлдэл, ингэхдээ Монгол Улсаас БНАСАУ-д зэвсэг нийлүүлсэн гэдэг асуудлыг ярьсан юм. Үнэн хэрэгтээ улсад нь Элчин сайдаар очих хэлэлцүүлэгт орж байгаа хүн БНАСАУ-д зэвсэг нийлүүлсэн асуудлын талаар яриад сууж байгаа нь БНСУ-д таалагдахгүй. Хүнээр бол хамгийн эмзэг сэдвийг нь хөндөж байгаа юм. Тиймээс БНСУ Б.Хурцыг хүлээж авах уу. Түүгээр ч барахгүй Б.Хурцын асуудлыг УИХ-аар хэлэлцэж буй энэ үед дээрх маягаар хууль бусаар ажиллаж байгаа иргэдийг маань баривчилна гэж мэдэгдсэн нь "дипломат эсэргүүцэл" байж болохыг ажиглагчид хэлж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
16 настай талийгаач охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа 6 минутын өмнө
САТ-1 хэв шинжийн шүлхийн вакциныг маргаашаас тарьж эхэлнэ 11 минутын өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна 1 цагийн өмнө
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ 15 цагийн өмнө
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ 16 цагийн өмнө
1.6 сая тун вакцин хилээр нэвтэрсэн байна 17 цагийн өмнө
П.Наранбаяр: Хувийн тэтгэврийн сангаар тэтгэвэрт суухдаа чинээлэг амьдрах боломжийг бүрдүүлнэ 18 цагийн өмнө
Ө.Шижир: Бүх төрлийн тамхинд онцгой албан татвар төлөх ёстой 18 цагийн өмнө
Нөхөн сонгуулийн үр дүн: Иргэд чөлөөлье бодлогыг дэмжсэн үү? 19 цагийн өмнө
Онцгой байдлын алба хаагчид 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 5 хүний амь насыг аварчээ 20 цагийн өмнө
Дархан-Уул аймаг: Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгоно 20 цагийн өмнө
МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана 23 цагийн өмнө
Халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Ерөө суманд мотоциклтэй хоёр хүн усанд боогдсон байсныг завиар тээвэрлэн гаргажээ Өчигдөр
Б.Пүрэвсүрэн: Засгийн газрын сайд нь давуу эрхээ ашиглаж бизнесээ амжилттай явуулаад байх нь дипломат ёсонд нийцэхгүй Өчигдөр
Энэ Лхагва гарагт олгох мөнгөн тэтгэмжүүд хуваарь Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, нутгийн зүүн хагаст салхитай байна Өчигдөр
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ Өчигдөр
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм Өчигдөр
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна Өчигдөр