УИХ-ЫН ЭМЭГТЭЙ ГИШҮҮД БАГШ НАРЫН ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦОВ


Төрийн ордонд "Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол" улсын хоёрдугаар зөвлөгөөн үргэлжилж байна. Зөвлөгөөний арга хэмжээнд УИХ-ын дарга М.Энхболд амжилт хүсч, мэндчилгээ илгээснээс гадна УИХ-ын эмэгтэй гишүүд өргөн бүрэлдэхүүнтэй оролцлоо.

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Б.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Г.Мөнхцэцэг, Н.Амарзаяа, Н.Оюундарь, М.Оюунчимэг нар багш, боловсролын салбарын албан хаагчдад тулгамдаж буй асуудлыг сонсохоор хүрэлцэн ирсэн байв.

БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмаа илтгэлийнхээ үеэр танхимынхаа гишүүдийг танилцуулж, зөвлөгөөнд хүрэлцэн ирсэнд талархаж буйгаа илэрхийлсэн юм. БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмаа илтгэлдээ дурдсанаар 2018 оныг "Багшийн хөгжлийг дэмжих жил" болгон зарлаж буйгаа онцоллоо. Эмэгтэй гишүүдийн хувьд ч боловсролын салбарт оруулах хөрөнгө оруулалтыг дэмжих, тэдэнд тулгамдсан асуудлыг хууль эрх зүйн түвшинд шийдвэрлэх зорилгоор зөвлөгөөнд ирж багш нарын санаа бодлыг сонссон байна. Ийнхүү УИХ-ын "Эмэгтэй гишүүдийн бүлэг"-ийн гишүүдийн тал хувь нь "Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол" улсын хоёрдугаар зөвлөгөөнд оролцсон нь багш нарын тулгамдсан асуудал, боловсролын салбарт төрөөс анхаарч байна гэж зөвлөгөөнд оролцогчид онцолж байна.

Улсын хоёрдугаар зөвлөгөөн нь Улаанбаатар хотод 3 хэсэг, Ховд, Өвөрхангай, Орхон, Дорнод аймгуудад бүсчилсэн хэлбэрээр 1 дүгээр сарын 18-аас 2-р сарын 3-ныг хүртэл нэгдсэн болон салбар зөвлөгөөн гэсэн 2 хэсэгтэйгээр зохион байгуулагдаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна 12 минутын өмнө
Налайх дүүргийн замыг түр хаана 7 цагийн өмнө
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 7 цагийн өмнө
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ 7 цагийн өмнө
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ Өчигдөр
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Өчигдөр
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ Өчигдөр
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно Өчигдөр
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ Өчигдөр
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 2026/06/25
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 2026/06/25
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 2026/06/25
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 2026/06/25
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 2026/06/25
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 2026/06/25
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ 2026/06/25