А.НАВАЛЬНЫЙ ОЛОН УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ШҮҮХЭД ГОМДОЛ ГАРГАВ

Admin
Өчигдөр

ОХУ-ын сөрөг хүчний улс төрч Алексей Навальный өөрийг нь баривчилсан тохиолдлууд нь бүгд улс төрийн зорилготой байсан гэсэн гомдлыг гаргасан байна. Штрассбург дахь Европын хүний эрхийн дээд шүүх Оросын засгийн газрын эсрэг гаргасан уг гомдлыг шалгаж байгаа юм. Навальный 2012-2014оны хооронд засгийн газрыг эсэргүүцсэн хөдөлгөөнийг өрнүүлж байх үеэр 7 удаа баривчлагдсан бол үүнтэй холбоотойгоор хүний эрхийн шүүхэд хэд хэдэн удаа гомдол гаргаж хамгийн сүүлд 2017онд анхан шатны шүүхээс түүний гомдлыг хүлээн авсан байна. Шүүгчид тухайн үед Навальныйг баривчилсан явдлыг улс төрийн зорилгогүй гэж үзэж байсан юм. "Намайг эсэргүүцлийн хөдөлгөөн явуулахаа мэдэгдэх бүрт эрх баригчид хууль зөрчин хориглож, эсэргүүцлээ илэрхийлэх, жагсаал цуглаан хийх эрхийг маань хязгаарлах зорилгоор хамтрагчдыг маань баривчилдаг байсан. Энэ бүхнийг улс төрийн баривчилгаа биш гэж хэлэх нь шүүх байрны өмнө үлэг гүрвэлтэй таарна гэж хэлэхтэй ижил юм. Хэрвээ шүүхээс эдгээр баривчилгаануудыг улс төрийн зорилготой гэдгийг баталж өгвөл ОХУ-ын эсрэг том амжилт болох болно" гэж 41 настай улс төрч хэлсэн байна. Хүний эрхийн дээд шүүхийн 17гишүүн шийдвэрээ хэдэн сарын дараа буюу 3-р сарын 18-ны өдөр болох ерөнхийлөгчийн сонгуулиас хойш гаргах юм. Энэ удаагийн сонгуульд Алексей Навальный өрсөлдөхийг хүссэн боловч тэнсэн харгалзах ялаас болоод сонгуулийн хорооноос хориг тавьсан байна. Тиймээс тэрээр 1-р сарын 28-ны өдөр улс орон даяар эсэргүүцлийн хөдөлгөөн явуулахыг уриалаад байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна 1 цагийн өмнө
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна 1 цагийн өмнө
Налайх дүүргийн замыг түр хаана 8 цагийн өмнө
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 9 цагийн өмнө
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ 9 цагийн өмнө
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ Өчигдөр
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Өчигдөр
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ Өчигдөр
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно Өчигдөр
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ Өчигдөр
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 2026/06/25
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 2026/06/25
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 2026/06/25
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 2026/06/25
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 2026/06/25
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 2026/06/25