ГАЛТ ТЭРЭГ ЗАМААС ГАРЧ ОЛОН ХҮН ГЭМТЖЭЭ


Италийн Милан хотын ойролцоох хотод зам тээврийн ачаалал хамгийн өндөр байдаг үеэр 300гаруй зорчигч тээвэрлэж явсан галт тэрэг замаасаа гарсан байна. Ослын үеэр багаар бодоход 3эмэгтэй нас барж, зуу орчим иргэн хөнгөн, арав орчим иргэн хүнд шархадсан бол заримынх нь биеийн байдал маш муу байгаа юм. Нас барсан иргэдийн нэг нь осол болсны дараа ээжтэйгээ утсаар ярьж амжсан байна. Милан хотод байдаг Сан Раффаэлэ эмнэлгийн эмч Фанчин Кани "Осол болсны дараа арван өвчтөнийг манай эмнэлэгт шууд авчирсан. Тэдний хоёрын биеийн байдал дээсэн дөрөөн дээр байсан, хоёрынх нь биеийн байдал маш хүнд, 6 хүн нь хүндэвтэр бэртэлтэй" гэж хэлжээ. Осолдсон галт тэрэг Кремонагаас Милан хотыг чиглэн явж байх замдаа Пиолтеллоод замаасаа гарчээ. Ослын шалтгааныг тодруулахаар мөрдөн шалгах ажиллагааг явуулахаар болсон бол нэгэн инженер төмөр замын бүтцийн алдаа гарсан байх гэсэн таамгийг дэвшүүлж байна. Төмөр замын тээврийн газарт ажилладаг нэгэн эрх баригч "Энэ замаар өдөрт 200 галт тэрэг явж өнгөрдөг. энэ замыг байнга 2цагийн турш хааж шалгадаг. Тиймээс одоогийн байдлаар галт тэрэг замаас гарсан шалтгааныг мэдэхгүй байна" гэж мэдэгдлээ. Осол гарсан төмөр зам нь Италийн хамгийн муу төмөр замд тооцогддог бол тус улсын галт тэрэгнүүд ч мөн хуучирч муудсан байх нь элбэг байдаг юм. Хэргийн газар дээр байсан гэрчүүд "Энэнээс ч дор зүйл болж мэдэх байсан" гэж мэдээлж байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 2 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 4 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 5 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 5 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 6 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 7 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 7 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 8 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 8 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 9 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 11 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 11 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 11 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 12 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 13 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 13 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр