ГЕРМАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ЙОРДАНИ УЛСАД АЙЛЧИЛЛАА


ХБНГУ-ын ерөнхийлөгч Франк Вальтер Штайнмайерийг Йордани улсад айлчлах үеэр Абдулла хаан Амман хотод өөрийн ордны гадна хүндэт харуулын хамтаар хүлээн авч уулзлаа. Холбооны улсын ерөнхийлөгч Йордани улсыг олон зуун мянган Сирийн дүрвэгсдийг өөрийн улсад хүлээн авч байрлуулж байгаад талархал илэрхийлсэн байна. 10сая иргэнтэй тус улс одоогийн байдлаар 600гаруй мянган орон гэрээ орхин дүрвэсэн иргэдийг өөрийн улсад аваад байна. Штайнмайер "Герман-Йордани улсуудын харилцаа өнгөрсөн жилүүдэд улам дотносож байна. Бид та бүхний өөрийн бүсэд явуулж байгаа бодлогыг маш ихээр хүндэтгэн хүлээн авч байгаа" гэж хэлсэн юм. Хоёр улсын тэргүүнүүд уулзалтын үеэр Саудын Араы, Иран болон Ойрхи Дорнодын асуудлуудыг хэлэлцсэнээс гадна Ерусалим хотын ирээдүйн талаар мөн хэлэлцлээ. Абдулла хаан "Ерусалим болон энхийн хэлэлцээрийн ирээдүй хамгийн чухал асуудал юм. Палестин болон Ерусалимын талаарх бидний бодлыг та бүхэн сайн мэдэж байгаа байх. Бид Зүүн Ерусалим нийслэлтэй Палестин улсыг тусгаарлах нь зүйтэй гэж үзэж байгаа" гэж хэлсэн байна. Өнөөдөр Холбооны улсын ерөнхийлөгч Штайнмайер Сири улсаас ирсэн 30 гаруй мянган дүрвэгчийн байрлаж байгаа лагерьт зочилж, Йордани улсын Ал Асрак дахь цэргийн баазад зочлох болно. Энэ баазад Холбооны улсын 300 гаруй цэрэг Торнадо пуужингаас хамгаалах 4төхөөрөмжи болон шатахуун тээвэрлэгч онгоцны хамтаар байрлаж байгаа юм. Энэхүү айлчлалын дараа ерөнхийлөгч Штайнмайер эхнэр Элькэ Бюдэнбэндерийн хамтаар Леван улсад айлчлах болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна 1 цагийн өмнө
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна 2 цагийн өмнө
Налайх дүүргийн замыг түр хаана 9 цагийн өмнө
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 9 цагийн өмнө
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ 9 цагийн өмнө
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ Өчигдөр
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Өчигдөр
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ Өчигдөр
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно Өчигдөр
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ Өчигдөр
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 2026/06/25
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 2026/06/25
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 2026/06/25
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 2026/06/25
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 2026/06/25
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 2026/06/25